• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 24, Баасан

М.ОЮУНЧИМЭГ: ХУВЬ ТАВИЛАН ГЭЖ СОНИН ШҮҮ

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/06 / Улс төр

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хороодын дарга нарыг шинээр томилсон билээ. Энэ үеэр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар М.Оюунчимэг гишүүн томилогдов. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ. "УИХ-ын Өргөдлийн Байнгын хорооны даргын хариуцлагатай албыг Сарангэрэл сайдаасаа хүлээж авлаа. УИХ-д анх сонгогдсон гишүүд Байнгын хорооны дарга болно гэдэг тэр бүр олдох боломж биш тул туйлын хариуцлагатай ажиллах учиртайг хал үзэж хашир суусан туршлагатай гишүүд маань зөвлөж байна. Тэр тусмаа нарийн мэдрэмж, мяндсан ухаан, барьсан ажлаа үр дүнд хүргэдэг Сараа даргаасаа сурах юм их бий. Өнгөрсөн 1 жилийн хугацаанд энэ ажлыг сайн хийсэн. Иргэдийнхээ нэг ч өргөдөлд дүлий хандаагүй бас байгаль хамгаалах, Туул голоо аврах, Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг олон чухал ажлыг өргөдлийн байнгын хороо барьж авч эхлүүлсэн.

Одоо үргэлжлүүлэн үр дүнд хүргэх, иргэддээ ээлтэй чухал асуудлуудыг шийдэхийн төлөө бүх хүчээрээ ажиллах болно. Хувь тавилан гэж сонин шүү. Сэтгүүл зүйн салбарт багш шавь, дарга цэрэг явсан Сараа эгчээсээ анх 27 настайдаа ММ агентлагийн Ерөнхий редакторын албыг авч байсан бол дараа нь их улс төрд ороод МАН-ын Нарийн бичгийн дарга,УЗ-ийн гишүүний ажлыг түүний орыг залган хийх хувь заяа өрсөлдөөнд ялснаар бас тохиосон. Тэр үед Сараа дарга маань УИХ-ын гишүүн болоод дэвшээд явсан. Харин өнөөдөр бид хамтдаа УИХ-д нэг ангийнхан болоод улс орон ,сонгогчдынхоо өмнө өндөр хариуцлага үүрээд зүтгэж байна. Саяхан сайдаар томилогдсон Сарангэрэл эгчдээ хамгийн эмзэг амаргүй байгаа ЭМ-ийн салбарыг эмхлэн цэгцлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсье. Та чаднаа" хэмээн бичжээ.

М.ОЮУНЧИМЭГ: ХУВЬ ТАВИЛАН ГЭЖ СОНИН ШҮҮ

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан