• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 23, Пүрэв

ЧИХЭВЧНИЙ ОРОНД СОНСГОЛЫН АППАРАТ ЗҮҮХГҮЙН ТУЛД ТААРУУЛЖ СОНСОХ ХЭРЭГТЭЙ

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/06 / Видео

Сүүлийн үед залуус хаа явсан газраа чихэвчний хөгжим сонсож явах болсон. Хүн өдөрт нэг цаг хамгийн чангаар чихэвчний хөгжим сонссон тохиолдолд сонсголийн эрхтэн гэмтдэг болохыг тогтоогджээ. Ийнхүү чихэвчээр удаан хугацаанд хөгжим сонсох нь сонсголын систэмд нөлөө үзүүлээд зогсохгүй олон сөрөг үр дагаваруудыг бий болгодог байна.

ДЭМБ-аас гаргасан баримтаар 85 дБ хэмжээний чангаар нэг цаг чихэвчээр хөгжим сонсоход л сонсголын эрхтэн гэмтдэг болохыг тогтоосон. Мөн чихэвчний хөгжимнөөс болж дэлхий дээр амьдарч буй 12-35 насны 1.1 тэрбум хүнд сонсголгүй болох аюул нүүрлэж байна. Жишээ нь 1994 онд Америкийн өсвөр насныханы 3.5 хувь нь сонсголгүй болсон гэх судалгаа гарч байжээ. Гэтэл одоо энэ нь таван хувиар нэмэгдсэн байна. Өдөрт нэг цагаас илүү хугацаагаар чихэвчээр дуу сонсохгүй байх, дууны түвшинг 60 хувиас хэтрүүлэхгүй байх шаардлагатай. Гудамж талбай, нийтийн тээвэр, сургууль гээд ер нь хаана ч явсан залуус чихнээсээ уядаг ганц зүйлтэй болчихсон. Хамгийн гол нь чихэвч их хэрэглэснээр, мөн чанга сонссоноос болсон сонсголын бууралт дахиад сэргэдэггүй. Тэгэхээр өдөр шөнө, өглөө үдшийг ялгахгүй чихэвч зүүж явдаг хүмүүс нэг л мэдэхэд сонсголын аппаратаар чихэвчээ сольж ч мэдэх юм. Чихэвчний хөгжмийн дууны түвшний чангарлыг талаас ихгүй хувиар буюу 60 хувиас хэтрүүлэхгүй, нэг өдөрт 1 цаг л сонсох хэрэгтэй байдөг юм байна. Чихэвчний хөгжмийг шуугиан ихтэй газар сонсохоос аль болох татгалзах хэрэгтэй гэдгийг анхааруулж байна. Шуугианаас давж хөгжмөө сонсохын тулд дууг нь чангалснаар сонсох эрхтэнд гэмтэл учруулах аюултай байдаг юм байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан