• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 23, Пүрэв

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ВАЛЮТЫН АЛБАН НӨӨЦ 2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААС ДАВЛАА

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/03 / Эдийн Засаг

Сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улсын гадаад валютын албан нөөц тогтмол өсөж байгаа. Үүнд дараах хүчин зүйлс голлон нөлөөлөв:

  • Экспортын зарим гол нэр төрлийн бүтээгдэхүүн тэр дундаа зэс, нүүрсний үнэ олон улсын түүхий эдийн зах зээл дээр өссөнөөр Монгол Улсын экспортын хэмжээ 2017 оны 9-р сард 4,313.1 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 32.0% өссөнөөр гадаад худалдааны нийт тэнцэл сайжирч нийт төлбөрийн тэнцэл 201.9 сая ам.долларын ашигтай гарсан;
  • Олон Улсын Валютын Сантай хамтарч хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд нэг талаас Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, эдийн засагт ирэх дарамт буурсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд тохирсон 5.5 тэрбум ам.доллараас эхний шатны санхүүжилтүүд орж ирсэн;
  • Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт босгох хэлэлцээрийг хөрөнгө оруулагч нартай амжилттай хийж 5.625 хувийн хүүтэй 5.5 жилийн хугацаатай 800 сая ам.долларын санхүүжилтийг татахаар болсон. Тус бондын санхүүжилт 2017 оны 11-р сарын 2-ны өдөр орж ирснээр Монголбанкны гадаад валютын албан нөөц 2 тэрбум ам. доллараас давсан;
  • Иргэд аж ахуй нэгжийн Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэж 2017 оны 10-р сарын 24-ний мэдээгээр 16.8 тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 8 хувь нэмэгдсэн;
  • Монголбанк Хятадын Ардын Банктай хийсэн байсан 15 тэрбум юанийн своп хэлцэлийн хугацааг гурван жилээр сунгаж, эргэн төлөх хугацаа нь дуусаж байгаа бондуудын эргэн төлөлт шийдвэрлэгдсэнээр Монгол Улс 2021 он хүртэл гадаад төлбөрийн эргэн төлөлтийн эрсдэлээс сэргийлэх нөхцөл бүрдсэн.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан