• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 23, Пүрэв

Ч.ХҮРЭЛБААТАР МИНИЙ ГЭР БҮЛ МОНГОЛ УЛСЫН ӨМЧ ХУВЬЧЛАЛААР ЭВДЭРХИЙ ТЭРЭГ Ч АВААГҮЙ

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/02 / Улс төр

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ

-Монгол Улсын Ерөнхийлөгч 30 гэр бүл гэдэг үндэслэлээр хориг тавьж болохгүй. Энэ бол буруу. Харин Сангийн сайд халамжийг хавтгайруулж 55 тэрбумыг цацаж болохгүй. Би Ч.Хүрэлбаатар сайдаас асуумаар байна. Та надад болон миний гэр бүлд ямар ч лиценз байхгүй гэж яриад байсан. Гэтэл Хотгор шанагын уурхайг гурван сая ам.доллараар зарсан баримт нь хэвлэлээр цацагдаж байна. Дансны хуулга нь Дэмбэрэлд нэг сая ам.доллар, Гантулга, Гансүхэд тус бүрд нь 600 гаруй сая ам.доллар шилжүүлсэн байна.

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР

-Гурван талд хэлэлцээрээр ярилцаж тохироод 2017,2018 онд төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх хэлэлцээрийн дагуу Төсвийн байнгын хорооноос дэмжигдсэн. Хоёрдугаарт, Хүрэлбаатар миний гэр бүлд Монгол Улсын өмч хувьчлалаар эвдэрхий тэрэг ч аваагүй. Улсын төсвөөр нэг ч тендер аваагүй. Нэг ширхэг лицензийг аваагүй. Ж.Мөнхбат гишүүний ярьж байгаа Алтангэрэл гэдэг хүн манай ах нараас мөнгө зээлж аваад өгөлгүй хоёр жил болсон. Ингээд өрөндөө барьцаалж авсан юм. Тэрнээс манай гэр бүл нэг ширхэг ч эвдэрхий амбаар, өнчин ишиг аваагүй. Ах нарын минь бизнесийг надтай битгий хутга. Төрд тэрбум төгрөгийн татвар төлдөг юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан