• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 23, Пүрэв

МБОИЗ-ӨӨС ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГТ ШААРДАХ БИЧИГ ХҮРГҮҮЛЛЭЭ

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/01 / Улс төр

Монголын байгаль орчин иргэний зөвлөл төрийн гурван өндөрлөгт мэдэгдэл хүргүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдэж хэвлэлийн хурал хийлээ. Уг мэдэгдэлд улсын хэмжээнд байгаль орчны доройтол 1990-ээд онд эхэлсэн “Алт- 1” хөтөлбөрийн хүрээнд газар шороогоо ухаж гамшгийн хэмжээнд хүргэсэн үетэй адил болж байна. Шинээр зарлаад байгаа  “Алт- 2” хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн компаниуд газар шороо руугаа дахин дайрч байдал улам дордож байна. Үүнийг та бүхэн Төв аймгийн Заамар сум болон Баянхонгор аймагт өрнөсөн малчид, ард иргэдийн тэмцлээс харсан. Тиймээс МБОИЗ “Алт- 2” хэрэгжүүлэх шийдвэрийг нэн дуруй зогсоохыг төр, засгаас шаардаж байна гэжээ. Мөн уул уурхайн лицензүүдийг шинээр олгохыг зогсоохыг шаардаж байгаагаа илэрхийллээ. Утааг арилгана гэж өнгөрсөн жилүүдэд улсаас нийт 147 тэрбус төгрөг гаргасан боловч агаарын бохирдол буураагүй. Харин ч төр засгийн удирлагуудын мөнгө идэх арга болж байгааг онцлон дурьдсан юм. Уг мэдэгдэлийг төрийн гурван өндөрлөгт хүргүүлж, салбарын хэмжээнд шийдэх асуудлыг БОАЖЯ-ны сайдтай уулзаж шаардахаар болсон байна. 

                                                                                                                                                                                                                                         

                                                                                                          Эх сурвалж: http://niislel.mn

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Дайчин 2017/11/01 IP:202.70.46.219
Дэмжиж байна
Шинэ мэдээ
Их уншсан