• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 23, Пүрэв

ТҮЛХҮҮР ТААРУУЛЖ, ЦООЖНЫ ГОЛ СОЛИХ ҮЙЛЧИЛГЭЭ БАТАЛГААТАЙ ЮУ?

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/10/12 / Нийгэм

Түлхүүрээ гээcэн эсвэл эвдсэн иргэд түлхүүр тааруулах, онгойлгох үйлчилгээ үзүүлдэг иргэдэд хандах нь бий. Гэхдээ иргэд ийм төрлийн үйлчилгээ эрхэлдэг хувь хүн, аж ахуйн нэгж найдвартай эсэхийг тэр болгон нягталж шалгаад байдаггүй. Үүнээс болж гэмт хэргийн хохирогч болж, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гардаг бна. Хэдийгээр ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад цагдаагийн газраас хяналт тавин ажилладаг ч иргэд өөрсдөө баталгаатай эсэхийг нь нягталж байх ёстойг албаны хүн санууллаа.

Бид энэхүү мэдээллээрээ хаалганы түгжээ онгойлгож, солих үйлчилгээ эрхэлдэг байгууллага, хувь хүмүүсийгш буруутгахыг зорьсонгүй. Гэхдээ иргэдийн хувьд эд хөрөнгөө, амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байх тал дээр анхаарч байхыг сануулах үүднээс уг мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Энэ мэтчилэн иргэд хохирч үлдэх тохиодол гардаг. Тиймээс сонор сэрэмжтэй байж аливаа байгууллагыг судалж, тус байгууллага хувь хүмүүс ч гэсэн тухайн иргэний гэр мөн эсэхийг баталж нотлон тухайн үйлчилгээгээ явуулах хэрэгтэй гэх дүр зураг харагдаж байна.

Орон байр орц хонгилыг камержуулснаар цагдаагийн байгууллагын зүгээс гэмт хэрэгтнийг цаг алдалгүй барих давуу тал бий болж байна. Гэсэн ч иргэд өөрсдөө сонор сэрэмжтэй байж, баталгаатай найдвартай байгууллага, хувь хүнд хандаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэдгийг анхааруулж байна.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан