• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 24, Баасан

Л.БОЛД: 30 ГЭР БҮЛ ГЭДЭГ БОЛ " 60 ТЭРБУМ" ГЭДЭГ ШИГ Л НЭР ТОМЪЁО

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/01 / Улс төр

Магадгүй 30 гэр бүл бодит биш, эсвэл бодит. Энэ нь Монголын ард түмний хувьд оньсого хэвээрээ үлдэнэ гэсэн үг. Өнөөдөр хэн ч тэдгээр гэр бүлийн талаар нэрлэж чадахгүй байна. Тэгэхээр 30 гэр бүл гэдэг бол тодорхой бус мэдээлэл бөгөөд нийгэмд өрнөж байдаг дам ярианаас сэдэвлэсэн асуудал болж таарах гээд байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн гээд Улс орны бодлогыг тодорхойлон авч явж байгаа эдгээр эрхмүүдийн хувьд баримт нотолгоогүй, хов болон хөврөх яриагаар үг хийж, аливаа асуудалд хандана гэдэг эмэгнэлтэй.

Хатуухан хэлэхэд Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга болон түүний намын нөхөд нь хатуухан хэлэхэд "айлын ажилгүй авгай" нар шиг үг дамжсан яриагаар асуудалд хандаж, нэр зарлахаас татгалзаж байгаа нь олон нийтийн эргэлзээг төрүүлж буй үйлдэл юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын уул уурхайн баялгийг эзэмшиж байгаа 30 гэр бүлийн нэг хэмээн ерөнхийлөгч түүнээг томилсон тогтоолд хориг тавиад байгаа билээ. Тэгвэл нийгэмд энэхүү 30 гэр бүлийг нэрлэх ёстой гэх байр сууринаас асуудалд хандаж байгаа. Харин Ерөнхийлөгч болон АН-ын зүгээс уг асуудалд тойруу, ойлгомжгүй, бүрхэг байдлаар хандаж байгаа юм.

УИХ-ын гишүүн Л.Болд ч гэсэн мөн адил 30 гэр бүлд ямар хүмүүс байна вэ гэх сэтгүүлчийн асуултанд "30 гэдэг тоондоо ч байгаа биш шүү дээ. Ердөө л цөөн, хэсэг бүлэг хүмүүсийн гарт нийгмийн баялаг ч тэр хууль хяналтын байгууллагууд ч орчихоод байгаа. Төр засгийн бүх түвшинд өөрийнхөө эрх ашигт нийцүүлээд, гартаа оруулчихсан гэдэг нь сонгуулиар харагдсан шүү дээ. Ийм нөхцөлд ард түмний эрх ашиг, Монголын ирээдүй бүрхэг байна гэж харахаас аргагүй. 30 гэр бүл гэдэг бол "60 тэрбум" гэдэг шиг л нэр томъёо. Нэр хэлэхээргүй ойлгомжтой биш үү.

Өнөөдрийн улс төрийг МАНАН-гийн бүлэглэл болгосон нь хэзээнээс эхлэлтэй вэ гээд бодох хэрэгтэй. Ямар хүмүүсийн хүрээнд энэ асуудал яригдсаар өнөөдрийг хүрэв. Ард түмэн Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ бүлэглэлүүдийн эсрэг шийдвэр гаргаж сонголтоо хийсэн. Тиймээс сонголтынх нь үр дүн бодлогын түвшинд харагдах ёстой. Ард түмний сонголт биеллээ олох ёстой гэж би харж байгаа" хэмээн тайлбар хийжээ.

Н.Цэндбат

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан