• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 24, Баасан

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ ДЭЭР МАН ХОЁР БҮЛЭГТ ХУВААГДАН, 32-ЫН БҮЛЭГ Ч.ХҮРЭЛБААТАРААР " ТУГ ТАХИХ" БОЛОЛТОЙ

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/10/31 / Улс төр

У.Хүрэлсүх танхимаа бүрдүүлэхээр гишүүдийнхээ нэрийг оруулж ирэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг дэмжээгүй. Гэсэн ч байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанд түүнийг олонх нь дэмжиж Сангийн сайд болгосон билээ. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийг томилсон УИХ-ын тогтоолд хэсэгчлэн буюу Ч.Хүрэлбаатарыг томилсон зүйл заалтанд хориг тавиад байгаа юм. Хоригтой холбоотой асуудал дээр АН-ын бүлэг ерөнхийлөгчийг дэмжсэн байр суурьнаас хандаж байгаа бол МАН-ын бүлгийн гишүүд үндэслэл муутай хориг хэмээн үзэж буй.

Гэхдээ хамгийн сүүлд авсан мэдээллээр бол Ч.Хүрэлбаатарт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудал дээр МАН-ын бүлэг мөн л хоёр хуваагдчихаад байгаа бөгөөд 32-ын бүлэг АН-ынхантай нийлж, унагахаар ярилцаж байгаа гэх. Ямартай ч нэлээн дуулиан болж, улс орныхоо эрх ашгийн төлөө хэмээн зөвшилцөлд хүрч, эвсээд байсан намын хоёр бүлэг бас нэгэн асуудлаас үүдэж, хоёр тийш харах бололтой. Төрийн ордонд хөвөрч буй мэдээллээр бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар унах нь тодорхой болчихоод байгаа аж.

Б.Ирээдүй

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Зочин 2017/10/31 IP:27.123.214.104
Энэ засгийн газрыг ажлыг нь хийлгэхгүй юм бна. Аль альнийг нь огцруулья
Шинэ мэдээ
Их уншсан