• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 23, Пүрэв

ХХААХҮ-ЫН САЙД Б.БАТЗОРИГ САЛБАРЫНХАА НЭР ХҮНДИЙГ ШАВАРТ ХУТГАГЧ П.ГАНХУЯГ МЭТИЙН ЭРХМҮҮДЭЭСЭЭ ХЭЗЭЭ САЛАХ БОЛ...!

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/10/27 / Индэр

АТГ-ынхан яам тамгын газар, агентлаг, төрийн өмчийн компани гээд төрийн нэртэй бүхий л газруудад хяналт шалгалтын ажил явуулж, зөрчил дутагдлыг хэлэлцүүлж, зөвлөмж өгч байгаа билээ.

Ийнхүү салбар салбарын удирдлагуудтай уулзалт хийж явахдаа ХХААХҮ-ын яамны харъяа агентлаг Мал эмнэлгийн үржлийн газрын асуудлыг яасан бол гэж асуумаар санагдана. Ямартай ч Мал эмнэлгийн үржлийн газрын дарга П.Ганхуяг нь Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд ахлах мэргэжилтэн байхдаа мөнгө завшсан хэргээр АТГ-т шалгагдаж байсан. Гэхдээ түүний хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхой бус байдаг.

Учир мэдэх хүмүүсийн ярьж байгаагаар бол түүний төрсөн ах нь АТГ-ын нэр бүхий албан тушаалтантай найз нөхдийн харилцаатай байдаг гэх. Тиймээс ч дүүгийнхээ хэргийг найзынхаа шугамаар хэрэгсэхгүй болгуулчихсан гэх яриа ч байдаг юм билээ. Мөн П.Ганхуяг нь нягтлан бодогчоо танилын хүрээгээр авсан бөгөөд төрийн албаны шалгуур энэ тэр тавиагүй гэх яриа ч байдаг юм билээ.

МЭҮГ-ын дарга П.Ганхуяг нь амьтны гоц халдварт өвчний вакцинаас мөнгө хэмнэж байгаа хэмээн ярьж байгаа боловч ийнхүү хувьдаа их, бага хэмжээгээр мөнгө завшдаг гэх таагүй мэдээлэл дуулдах болов.

Улстөрчид, төрийн албанд ажиллаж байсан эрх мэдэлтнүүд бүгд л төсөв захиран зарцуулах эрх бүхий этгээдүүдийг мөнгө завшдаг гэж ярьдаг. Энэ байдлыг таслан зогсоох ёстой ч гэдгийг ярих болоод байгаа юм. Гэхдээ хэзээ хаана энэ бүх зүйл таслан зогсоогдох нь тодорхой бус байна.

АТГ-аас салбар яаманд нь шалгалт хийхдээ. Агентлагийнх нь даргын энэхүү бусармаг, шударга бус үйлдэл тодорхой хэмжээгээр ил болсон л баймаар юм. Магадгүй өмнөх асуудлыг нь чимээгүй дарж чадсан ахын найз энэ удаад ч түүнийг аргалаад өнгөрөв үү?

Тус газрын ажлын хэсэг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хэмжээнд давхар ажил эрхлэлт, төлбөр авах, өөртэйгөө холбоотой шийдвэр гаргахдаа мэдүүлэг, тайлбар гаргаагүй зэрэг хуулийн хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн жишээ түгээмэл байсан тухай онцлон дурьдсан байдаг.

Тус яамны харьяа зарим агентлагийн дарга нар тушаал гаргаж өөртөө урамшуулал, урамшуулалт цалин олгох шийдвэр гаргасан бөгөөд энэ тухай шийдвэрийг гаргахаас өмнө ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл гаргаагүй нь мөн хууль зөрчсөн үйлдэл юм. Тус салбарын удирдлагын түвшинд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй гэж гэж дүгнэсэн байдаг.

Ямартай ч төрийн албаны алдаа завхрал, төрийн албанд чадваргүй хүмүүсийг танилын хүрээгээр ажилд авдаг. Төсвийн мөнгөнөөс их бага хэмжээгээг завшдаг байдлыг таслан зогсоож, шударга, эрх тэгш нийгмийг байгуулна хэмээн гарч ирсэн У.Хүрэлсүхийн засгийн газрын багт багтаад байгаа Б.Батзориг сайд энэ мэт салбарынхаа нэр хүндийг унагаж буй нөхдүүдийг хэрхэхийг харах үлдэж байх шиг байна. 

Б.Тулга

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан