• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 23, Пүрэв

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧИЙН ТОМИЛГОО ОЛОН ЖИЛЭЭР ДАМНАЖ ҮРГЭЛЖИЛЭХ ҮҮ?

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/10/26 / Видео
Д.БААТАРСАЙХАН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА

2016 онд төрийн жинхэнэ албаны удирдах 4000 орчим албан хаагчийн 80 гаруй хувь нь түр орлон гүйцэтгэгч нэртэйгээр ажиллаж байв. Тухайл­бал, Мэргэжлийн хяналтын газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн өм чийн хороо, Стандартчилал, хэм жил зүйн газар, есөн аймгийн Засаг даргыг түр орлон гүйцэтгэгчээр "тавьж" байлаа. Өдгөө ч энэ байдал төдийлөн дээрдсэнгүй.Харин ч эсрэгээрээ байж, цэцэрлэгийн эрхлэгчийг хүртэл "түр" суулгаад гурван жил гаруй хугацааг үдсэн байна. Гэтэл энэ бүх хууль бус үйлдлийн ард ажлаас халагдсан гэх гомдол тээсэн  албан хаагчидбий. Тоон мэдээнээс харвал төрийн албанаас жилд дунджаар 15­20 мянган хүн чөлөөлөгддөг гэх мэдээлэл ч бий.

Засгийн газраас баталсан 26 дугаар тогтоол, уг тогтоолын дагуу томилогдсон түр орлон гүйцэтгэгч нарын томилгоо нь хууль бус гэдэг дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэц гаргасан "Цэцийн дээр хөх тэнгэр бий" гэдэг агуулгаар хандвал одоо байгаа дөрвөн мянган түр орлон гүйцэтгэгч хууль бус байдлаар татвар төлөгчдийн мөнгийг сар бүр олон тэрбумаар дундалж буй. Энэ талаар Төрийн албаны зөвлөл "Түр томилгоо хийгээд удаажбайгааг хууль БУС гэж үзэж байна. Засгийн газрын 26 тоот тушаалаар буюу хууль бус түр орлон гүйцэтгэгчийн гаргасан шийдвэрүүд, тэр дундаа төрийн мэргэшсэн албан хаагчдыг ажлаас нь халсан шийдвэрүүд нь эрх зүйн чадамжгүй гэсэн үг. Хуулийн талаас нь авч үзвэл Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журам гэж бий. УИХ­ аас баталсан энэ журмын дагуу сул орон тоо гармагц орон тоог нөхөх захиалгаа ирүүлж, Төрийн албаны зөвлөл ийм журмаар сонгон шалгаруулалт явуулна гэсэн дүрэм нь ч маш тодорхой. Үндсэндээ хууль, тогтоол хоёр нийлээд хууль тогтоомж гэдэг ойлголтыг бүрдүүлдэг.Тэгвэл түр орлон гүйцэтгэгч нэрийдлээр төрийн албанд шургалдаг дарга нарын “түр томилгоо” хоёроос гурван жил үргэлжилсээр байна.

 

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
za bol za 2017/10/30 IP:202.9.41.90
Bvh zviliig Sain hii
Зочин 2017/10/30 IP:202.9.41.90
Zaluusaa dmjij bgaa shvv
Шинэ мэдээ
Их уншсан