• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 21, Мягмар

Хүүхдүүдийн инээмсэглэлтэй Улаанбаатар

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/10/12 / Нийгэм

Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр.

Улаанбаатар хот бүхэлдээ хүүхдийн инээд, инээмсэглэлд умбаж, бяцхан багачуудын аз жаргалтай төрхөөр гоёжээ.

Төв талбайд “Монгол хүүхэд” хүүхдийн баярын нэгдсэн хөтөлбөр үргэлжилж байна. 16:00 цаг хүртэл нэгдсэн баяр үргэлжлэх тул та хүүхэдтэйгээ хамт Сүхбаатарын талбайд зочлоорой.

Уламжлал ёсоор хамгийн олон хүүхэд Үндэсний соёл амралтын хүрээлэнг зорьж байна.

Хүн бүр хүүхдээ хайрлаж, тэднээр гоёсон хамгийн гэгээлэг өдрийн мэндийг хүргэе.

Хүүхэд бүр өдөр бүр энэ өдрийнх шиг аз жаргалтай байж, Монголын үрс маш олон болох болтугай.

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан