• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 23, Пүрэв

Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ГИШҮҮДЭД ХУВААРИЛСАН 72,5 ТЭРБУМЫГ Ч.ХҮРЭЛБААТАР ХАСЧЭЭ

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/10/24 / Эдийн Засаг

Б.Чойжилсүрэн Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа 2017 оны төсвийн тодотголыг өргөн барихдаа "Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулна" хэмээн 72,5 тэрбум төгрөгийг УИХ-ын 72 гишүүнд хуваарилахаар оруулж ирсэн аж. Тэгвэл үүнийг нь Ч.Хүрэлбаатар сайд хасаад УИХ-д оруулаад ирсэн байна.

Хассан мөнгөөрөө 300 мянган төгрөгийг цагш нарт, төрийн албан хаагчдад олгоно гэж төлөвлөжээ. Энэ нь цалин нэмэгдүүлэх шахалтыг бага ч гэсэн багасгаж санал гэж тайлбарлаж буй гэнэ.

Нэгэнт цалин нэмэгдүүлэх боломж, ОУВС-ийн гэрээ болон санхүүгийн хувьд хавчигдмал байгаа учраас урамшуулал хэлбэрээр олгох шийдлийг олж харсан байна. Харин Сангийн сайд асангийн хувьд гишүүдэд хуваарилаагүй хэмээн өөрийнхөө арьсыг хамгаалж, шинэхэн сайд Ч.Хүрэлбаатар гишүүн бүрт хуваарилсан нь үнэн гээд байгаа аж.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан