• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 23, Пүрэв

ГАЛЗУУ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИН УЛСЫН ХЭМЖЭЭНД ТАСАРСАН ГЭВ

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/10/24 / Нийгэм

Гэр хорооллолд амьдарч байгаа иргэдэд тулгамдсан асуудлуудын нэг бол тэнэмэл болон тэжээвэр нохойн асуудал байдаг. Эзэнгүй, тэнэмэл нохдыг устгах ажлыг зохион байгуулдаг ч нохойнд хазуулах иргэдийн тоо буурахгүй байна. Ялангуяа гэр хорооллын гудамжаар тэжээвэр ноход болон золбин ноход холхилдож иргэд хазуулсаар байгаа юм. Нохойд хазуулсан тохиодолд галзуу өвчний вакцин заавал хийлгэх ёстой байдаг ч энэ жилийн хувьд улсын хэмжээнд галзуу өвчний вакцин тасарсан тухай мэдээлэл байна. Нийслэлийн нэг хороонд л гэхэд 9 хүн нохойд хазуулж, хүнд гэмтсэн гэх харамсалтай тоо баримт байгаа юм. 

Тэнэмэл, эзэнгүй нохойнуудыг анчид буудсаар байгаа гэж нийслэлийн хот тохижилтын газраас мэдэгдэж байгаа. 2017 онд золбин нохой устгалд зориулж 900 сая төгрөг төсөвлөсөн байна. Гэвч гэр хорооллын иргэдийн шүдний өвчин золбин болон тэжээвэр нохой хэвээр байсаар. Иргэд тэжээвэр нохойгоо уяхгүйгээс болж хашаанаасаа гарч хүн урах хэрэг буурахгүй байна. Нийслэлийн хот тохижилтын газраас тодорхой ажлыг хийж хэрэгжүүлж байгаа ч иргэдийн айдаст автуулсан түгшүүрт байдал буурахгүй байгаа юм.

10,20 жилийн өмнө л яригддаг байсан золбин нохойн асуудал өдийг болтол яригдсаар л байна. Өглөө орой хүүхэд хөгшчүүлийг элэг барьж хазах шахдаг гэдгийг ч хэлж байгаа юм. Мөн иргэд тэжээвэр нохойгоо уяж, бусдын эрүүл мэнд аюулгүй байдлыг бодолцож үзэх хэрэгтэй байна.

Уг нь нохойд хазуулмагцаа галзуу өвчний вакцин хийлгэх ёстой байдаг ч энэ жилийн хувьд тус вакцин тасарсан гэж байгаа. Тэгэхээр иргэд нохойд хазуулсан тохиолдолд "гайгүй" биз дээ хэмээх монгол уужуу сэтгэлээр найдлага тавин суух үлдэж байх шиг.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан