Зэвсэгт хүчний 326-р ангийн алба хаагч амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор Батлан хамгаалах яамны сайд Г.Сайханбаяр өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ: ‘Зэвсэгт хүчний 326-р ангид болсон асуудал дээр хууль хяналтын байгууллага шуурхай ажиллаж байгаа. Тус анги дээр болсон үйл явдалтай холбоотойгор хугацаат цэрэгт хүүхдүүдээ явуулсан ээж аавуудын зүгээс хүүхдүүдтэйгээ уулзах хүсэлтийг тавьсан тэр хүсэлтийг авч үзэж уулзуулж байгаа. 326-р ангийн хувьд цагдаагийн байгууллага, хууль хяналтын байгууллага хойшлуулшгүй арга хэмжээ авч задлан шинжилгээ хийх үндэслэлийг тогтоох шалтгааныг тогтоох ажлыг хийж байна. Тодорхой хуульд заасан хугацааны дагуу хариу мэдээллийг өгнө бид одоогоор албан ёсны шижилгээний байгууллагын дүгнэлтийг хүлээж байна.
Хэрэв үнэхээр цэргийн анги байгууллагаас, цэргийн албанаас харилцааны зөрчилтэй холбоотой гэмт хэргийн шинж чанартай зүйл байвал бүх шатны алба хаагчид би хүртэл хариуцлага хүлээхэд бэлэн байна. Цэргийн алба хаагчдын хооронд дэглэлт, зодоон нэг нэгнийгээ яргалах яргалалт огт байхгүй энэ бол гүтгэлэг.