МУ-ын их хурлын гишүүн, ЦХХХЯ-ны сайд Н.Учрал Япон улсын цахимжилтийн (дижитал) сайд, төрийн үйлчилгээний реформ хариуцан ажиллаж буй Таро Коно Кэйготой уулзлаа.
Тэрээр: Дижитал шилжилт хийх нь нийгмийн хандлага, соёлыг өөрчлөх олон сорилтыг давдагийг Японы Засгийн газар олж харж хууль зүйн сайд, гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан улм төрийн өндөр туршлагатай эрхэмийг технологийн сайдаар тохоон томилж ажиллуулж буй нь сонирхол татлаа.
1072 үйлчилгээг цахимаар үзүүлж буй E-Mongolia, 270 зөвшөөрлийг цахимаар олгох E-Business, програм хангамжийн их дэлгүүр mindgolia, авилгалтай тэмцэх шилэн ажиллагааны системийн талаар үдийн зоог барих хугацаандаа нэлээдгүй танилцуулсанд Коно сайд ихэд сонирхон мэргэжлийн багтаа бидний сайн туршлагыг хуваалцаж хамтран ажиллахаа илэрхийлэв. Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр тусгай бүс байгуулж гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа батлавал технологийн салбарын хөрөнгө оруулагчдаа Монголд урьж болно гэдгээ хэлэв.
Энэ удаа бид JiCA байгууллагын шугамаар эх орноосоо хувийн 9 старт апп компаниудтай ирсэн бөгөөд өнөөдөр 105 японы хөрөнгө оруулагч нарт Монголчууд pitch хийхээр бэлдэж байна гэлээ.