УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.06.26/ хуралдаж, Англи хэлийг хуульчлах шаардлагагүй, сургалтын хөтөлбөрөөр явуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан.
Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Англи хэлийг гадаад үндсэн хэл гэж хуульчилж манай намын бүлэг чадсангүй. Эсвэл зүрхэлсэнгүй. "За яах вэ. Тэглээ гээд бидний амьдрал өөрчлөгдөх нь юу л бол" гэж бодож болно. Алс хэтдээ л үр дүнгээ өгдөг шийдийн нэг нь мөн. Гэвч нэг юм сануулъя. Бидний үед англи хэл бүү хэл, англи-канад-австралийн том ХО-г хуульчлан хэрэгжүүлж чадаж байв. Хэцүү байсан, одоо ч хэвээр. Та нар мэднэ. Гэхдээ л өнөөгийн үүрэх ачаа арай л хөнгөрч, гийх ирээдүй арай л гэгээрсэн. Өнөөг биш маргаашаа бодохсон, тулга тусгаар улсын Монгол улсын эрх баригчид аа" гэв.