Хөгжлийн банкны гэх хэргийг шүүх хурал 47 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд шүүх бүрэлдэхүүн яг одоо шийдвэрээ танилцуулж байна.
Шүүх шийдвэрээ гаргаж, Хөгжлийн банкны гэх хэргээр шүүгдэж буй УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан ийнхүү өндөрлөж байна.