ТАНИЛЦ: “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ИЙН “ХУУДУУТАЙ” ТОМИЛГООНУУД

Д.УЛСБАЯР
2023/06/26

“Тавантолгой түлш” ХХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга н.Өсөхбаяр гэгч ажлын байрандаа согтуу ирж, ажлын хэсгийн хуралдаандаа ч шал согтуу оролцсон талаарх мэдээллийг бид өнгөрсөн удаад хүргэсэн. Гэвч н.Өсөхбаяр гэгч нь өрөөндөө орж хаалгаа түгжчихээд гарч ирэхгүй, алба хаагчид нь хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, мэдээлэл бэлтгэх үйл явцад хэрхэн саад учруулж байгааг манай сайтын шууд лайваас үзэж сонирхож болно.

Ажлын байрандаа согтуугаар ажлаа хийж байгаа удирдах албан тушаалтандаа үг хэлж, таслан зогсоож чадахгүй байж хэвлэл мэдээллийн хэрэгслийг ажил хийх нөхцөлд саад боллоо гэх алба хаагчид.

Тэгвэл ЦЭГ энэ удаад тус компанийн удирдах албан тушаалтнуудтай холбоотой зарим баримтыг ил болгож байна.

-ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДАН ШАЛГАГДАЖ БАЙСАН Ц.ДАВААЦЭРЭНГ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-НД ЗАХИРЛААР ТОМИЛСОН БАРИМТ-

Хөдөлмөрийн гэрээний хугацаа нь дуусгавар болсон ч албан тушаалдаа улиран томилогдох хүсэлдээ автан энд тэнд элдэв уулзалт зохион байгуулж гүйгээд байгаа гэх Ц.Даваацэрэн. 

Түүний далд зорилгыг алжаа өгөх хүртлээ хэвлэл мэдээллээр өөрийгөө магтуулж буйгаас ч анзаарч харж болох юм. Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт слесариар ажлын гараагаа эхэлснээс хойш Монголын хүнд уул уурхайн салбарт 37 дахь жилдээ ажиллаж байгаа гэж ирээд л байсхийгээд л хэвлэлд гарах Ц.Даваацэрэнгийн тухайд хэрэгт шалгагдаж байсан бараан түүхтэй.

Шалгагдаж байсан ч гэждээ яллагдагчаар татагдсан хүнийг “Тавантолгой түлш” ХХК-ийн захирлын албан тушаалд томилсныг доорх баримтаас тольдоорой. 

Товчхондоо, “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж байхдаа үйлдвэрийн мөнгөнөөс оффшор дансруу шилжүүлсэн хэргээр шалгагдаж байсан нь ч эцэслэгдээгүй байхад захирлын суудлаас мултардаггүй бүдүүн даргын ямба яг хэний ашиг сонирхол вэ гэдэг сонирхол татаж байна.

263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Ямарсайндаа л АН-ын үед ч, МАН-ын үед ч албан тушаалд хүрдэг Ц.Даваацэрэн тийм их төрд хэрэгтэй зайран уу? гэдэг түүнд зориулагдсан хэлц хүртэл гарч байхав дээ.

Тэгвэл Улаанбаатарыг утаанаас салгах цор ганц үйлдвэр гэж нэрлэгдсэн “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож, жил гаруйн хугацаанд “самарсан” Ц.Даваацэрэнгээс гадна хэд хэдэн удирдах албан тушаалтнуудын томилгоо анхаарал татаж байгаа юм.

-ХЭМНЭЛТИЙН ХУУЛИАР АЖЛАА ӨГСӨН Э.УУГАНЦЭЦЭГ ГЭГЧ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-НД УДИРДАХ АЛБАН ТУШААЛ ХАШИЖ БАЙНА-

Тухайлбал Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу ажлаа өгсөн хурган дарга, тансаг хаус, төвлөрлөсөн мөнгөний эх үүсвэрээ нотолж чаддаггүй хүмүүс энэ газар томилогдоод оччихож.

Эхнийх нь “Тавантолгой түлш” ХХК-ийн Захиргаа удирдлагын газрын дарга Э.Ууганцэцэг. Түүний хувьд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогчийн ажлаасаа Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу чөлөөлөгдсөн ч “Тавантолгой түлш” ХХК-д удирдах албан тушаалд ийн томилогсдон. Томилоглож ирмэгцээ мэдээллийн эхэнд дурдсан “согтуу” н.Өсөхбаярыг хэлтсийн даргаар томилсон гэх юм билээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга "Хэмнэлтийн тухай хууль" хэрэгжиж эхлэхээс өмнө Э.Ууганцэцэг, Т.Вандандорж, Б.Мягмарсүрэн гэх гурван орлогч даргатай байсан. Харин Хэмнэлтийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш эдгээр гурван орлогч дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм.

-ХАУСУУДАА НОТОЛЖ ЧАДАХГҮЙ ШАЛГАГДАЖ БАЙГАА ГЭХ Г.УНДАРМАА ГЭГЧ МӨН Л ЭНЭ ГАЗАРТ ДАРГААР ИРЖЭЭ-

Дараагийнх нь тус компанийн Чанар, борлуулалтын газрын дарга Г.Ундармаа. Мөн л тендер будлиантуулж, авлига авсан хэргээр шалгагдаж байгаа бөгөөд өөрийн хөрөнгийн эх үүсвэрийг нотолж чадахгүй байгаа гэх. Ийм атал “Тавантолгой түлш” ХХК-ийн газрын албаны даргаар томилсон байгаа юм. Түүнийг Хотын дарга Д.Сумъяабазарын хүн гэлцдэг.

Энэ мэт “Тавантолгой Түлш” ХХК-ийг тойрсон хуудуутай томилгооны асуудлууд олон байна. Шалгагдаж байгаа, ажлаас чөлөөлөгдсөн асуудалтай хүмүүсээр удирдуулсан тус компанийн өнгөрсөн нэг жилийн үйл ажиллаа, тэдгээрийн доголдлыг  дараа дараагийн мэдээллээрээ хүргэх болно.

“Таван толгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан та эдгээр томилгоонуудыг мэдэж байгаа юу гэж онцлон асуумаар байна. Томилгооны зах зухаас хүргэхэд л ийм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СОНГУУЛЬ ӨГӨӨД ОСОЛДСОН ОЮУТНУУДЫН ХЭРЭГТ ТОНХИЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.Н… 2024/10/15
НИЙТИЙН ТЭЭВРИЙН Ч:4 "5 ШАР 3-4-Р ХОРООЛОЛ-САНСАРЫН ТОЙРОГ" ЧИГЛЭЛИЙГ … 2024/10/15
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛД АЖИЛЛАЖ БАЙНА 2024/10/15
СЭЖИГТНЭЭР БАРИВЧЛАГДСАН, ЦАГДАН ХОРИГДСОН ХҮНИЙ ТОО БУУРСАН ГЭВ 2024/10/15
ТӨМӨР ЗАМЧНЫ ХУУРАМЧ ҮНЭМЛЭХЭЭР 2020 ОНООС ХОЙШ АЖИЛЛАСАН Т-ИЙН ХЭРГИЙ… 2024/10/15
БУСАДТАЙ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ УЛААНБУУДАЙ ХИЛИЙН БООМТООР ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ 2024/10/15
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН МЕГА ТӨС… 12 цагийн өмнө
"УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2024" 2024/09/27
НИТХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛЬД 6 ТОЙРГООС НЭР ДЭВШИГЧ Б.ХУЯГБААТАР БАТЛАМЖ… 2024/09/26
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛ ЭХ… 2024/09/25
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ 2024/09/25
"SCHOOL POLICE" НАРЫГ СКҮҮТЕР, СУРРОНТОЙ ХҮМҮҮСТ ШААРДЛАГА ТАВИХЫГ ЗӨВ… 2024/09/25
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН 7 ЗӨВЛӨХ 2024/09/25
ЗАМ-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025 ОНД ДУУСНА 2024/09/25
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ТҮШИГЛЭН ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН 13 ГА … 2024/09/24
ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ХОРООГ ЕРӨНХИЙ САЙД АХАЛНА 2024/09/24
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/09/24
ТАРВАГАНЫ ТУЛМЫГ ОЛОН ТООГООР ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ 2024/09/24
ГАЗАР ОРНЫ НЭР ХУУЛЬ БУСААР ӨӨРЧИЛСӨН ХҮМҮҮСИЙГ ТОРГОХ ЯЛААР ШИЙТГЭЖЭЭ 2024/09/24
ОНОН ГОЛД ЖИВСЭН ХОЁР ИРГЭНИЙ НЭГИЙНХ НЬ ЦОГЦОС ОЛДОЖ, НӨГӨӨГ НЬ ХАЙЖ … 2024/09/24