УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХ-ОРГИЛ:
Нэгдүгээрт, энэ хөтөлбөрт олон чухал зорилтууд тусгаж л дээ. Гэхдээ гол юм нь алга. Авлигын үндэс суурь болоод байгаа бизнест төрийн оролцоог багасгаж, зохистой болгоё гэдэг зүйл бүлэг бүү хэл өгүүлбэр ч алга. Хөтөлбөрийн ноён нуруу, улам шугам болсон энэ зүйл алга. Бүх баялгийнхаа 40 хувийг төсвөөр буюу нийт эдийн засгийн 50 хувь төрийн буюу төрийн албан хаагчийн гараар эргэлдээд байна.
ХЗДХ-ИЙН САЙД Х.НЯМБААТАР:
Одоо бараг танхимд байгаа гишүүдийн дийлэнх Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг мөрдөн шалгах үйл ажиллагааны процессыг хялбаршуулах гэх мэт агуулга төдийгөөр ойлгож байхыг үгүйсгэхгүй. Гэтэл олон улсад авлигатай тэмцэх үйл ажиллагааг 13 шалгуураад авч үздэг. Энэ шалгуураад дахиад задарна.
Тэгэхээр иргэд, олон нийт, хувийн хэвшлүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хөтөлбөрт тусад нь бүлэг болгож оруулж ирсэн.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.