Англи хэл болон малчдын даатгалын асуудлаар ХҮН намын УЗ-ийн гишүүн, Q Education Group-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Ц.Алтансор "Тэрбээр "Боловсролын ерөнхий хуулийн төсөлд англи хэлийг тэргүүлэгч гадаад хэл байлгана гэдэг чухал заалт байсан. Гэтэл гадаад хэлийг боловсролын сургалтын байгууллага хөтөлбөрөөрөө зохицуулна гэдэг заалтаар сольж Байнгын хорооны хурал дээр дэмжигдээгүй асуудал олон нийтийн дунд нэлээд яригдаж байна. Гэтэл Боловсролын өөрчлөлтийг БШУЯ болон боловсролын сургалтын байгууллага хийдэггүй. Улс үндэстэн даяараа боловсролын шинэчлэлийг хамтарч хийдэг. Англи хэлний сургалтыг хөтөлбөрөөр зохицуулна гэдэг үгээр БШУЯ халхлаад өнгөрчхөж байна" гэлээ.
Мөн тэрбээр "Гуравдугаар ангиас англи хэлийг заах юм бол хүүхэд 9 дүгээр ангиа ахисан дунд түвшний мэдлэгтэй болж төгсөнө. Ахлах ангидаа гүнзгий түвшин, бусад олон улсын шалгалтад бэлдэх нөхцөл боломж нь бүрдэх юм" хэмээн байр сууриа илэрхийлэв.