УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг 2021 онд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Англи хэлийг бага ангиас үзэх судлахыг АН-ын бүлэг бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Зөвхөн үзэх судлах биш сургадаг чанарын асуудал дээр анхаарах хэрэгтэй. Монголын төр гэж байдаг л бол мэдээллийн технологи, англи хэлийг бүрэн дүүрэн дэмжих л ёстой. Энэ хоёр багана Монгол Улсын ирээдүйн хөгжлийн суурь гэдэгтээ санал нэгдэх байх гэж бодож байна. Монголчууд баян чинээлэг, сайн сайхан амьдрах үндсэн арга эдийн засгаа өсгөх явдал. Эрх чөлөөтэй иргэн хүн л эдийн засгаа өсгөнө. Боловсролоор дамжсан мэдлэгийн эрх чөлөөгөөр энэ бүхнийг бий болгоно” гэв.