Боловсролын ерөнхий хуулийг УИХ хэлэлцэж байна. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Боловсролын ерөнхий хуулийг ганцхан Англи хэлний асуудалтай холбож, хэн нь ард түмэндээ хайртай вэ гэдэг уралдаан болгоод дуусгаж болохгүй. Энэ хууль бол тогтолцооны шинэчлэл. Сургууль, цэцэрлэгийн засаглалыг улстөрчдийн гараас ангижруулж, мэргэжлийн тогтолцоо руу шилжүүлж байгаа юм.
Боловсролын чанарыг өнөөдрийн түвшинд хүргэсэн хуурамч үнэлгээ дүнгийн тогтолцоог энэ хуулиар халж байгаа. Хүүхэд бүрд багаас нь Англи хэлний чанартай боловсрол олгох гэж байгаа бол энэ хуулийг эрт батлах нь Монголын ирээдүйд ач тустай.
Тоглоом тоотой нь дээр. УИХ-ын гишүүд хуулиа уншдаггүй. Тийм болохоор нэгдүгээр ангиас нь Англи хэл заах боллоо, гуравдугаар ангиас нь заах гэж байсныг болиуллаа гээд иргэдийг бухимдуулаад байх юм. Ийм хувийн аминчхан улс төрийн тоглолт хийж болохгүй" гэв.
УИХ-ын үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна.