Д.ӨНӨРБОЛОР: УЛААНБААТАРТ УТАА ҮЙЛДВЭРЛЭХ ГЭЖ БАЙНА VS Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ЧИ БУРУУ ОЙЛГООД БАЙНА

Н.ЦАЦРАЛ
2023/06/22

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Үргэлжлүүлэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, мөн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганы үдээс өмнөх хуралдааны өмнөхөн Аж, ахуй нэгжийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Дээрх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар өөр хоорондоо үг хаялцаж, ширүүн маргаан өрнүүлсэн юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ӨНӨРБОЛОР  “Шинэ сэргэлтийн бодлого болон хот хөдөөгийн сэргэлт, боомтын сэргэлтийн хүрээнд чиглэж байгаа эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогын том агуулгыг бол дэмжиж байгаа.

Харин нэг гараараар иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, агаарын бохирдлыг бууруулна гэж баахан хөрөнгө зарчихаад нөгөө гараараа үүнийхээ эсрэг Улаанбаатарт утаа үйлдвэрлэхээр орж ирж байгааг дэмжихгүй. Нөгөө 200 яндан чинь 1000 болохоор орж ирж байна.

Дөнгөж сайжруулсан шахмал түлшрүү шилжээд байгаа ч энэ асуудлаас болж буцаад түүхий нүүрсрүүгээ шилжих болвол яах вэ. Эрчим хүчний яам бодлогоосоо ухарч асуудал оруулж ирж байна.

Одоо энэ утааны асуудалтай хот, хөдөөгийн ялгамжтай байдлаар хандацгаая. Хэрэв ялгамжтай байдлаар шийдэгдэхгүй яг энэ чигээрээ батлагдвал, өнөөдөр Монгол Улсын хувьд олон улсын гэрээ конвециос буцаж байгаа алхам болно.

Яагаад Эрчим хүчний яам  технологийн шийдлийн олон арван боломжууд дэлхий дээр байсаар байхад 1.5МВт-аас дээш нүүрсний эх үүсвэр бүхий дулааны станцуудыг Улаанбаатар хотод утаа үйлдвэрлэхээр оруулж ирээд байгаа юм бэ
” гэв.


ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН “Д.Өнөрболор гишүүн буруу ойлгоод байна. 1.5МВт хүчин чадалтай дулааны станц барьсан тохиолдолд гаалийн татвараас чөлөөлье, НӨАТ-ыг нь 4 жил хойшлуулъя  гэдэг асуудал яриад байна. Аж, ахуй нэгжийн орлогын албан татвараар дотооддоо тоног төхөөрөмж үйлдвэрлэвэл 90 хувийн хөнгөлөлт үзүүлэх тухай өөрчлөлт орж ирж байгаа.

Одоо яг бодит байдал дээр ОХУ-аас БНХАУ руу нийлүүлэгдэх хийн хоолой хамгийн сайндаа, хамгийн хурдандаа, хамгийн эерэгээр бодоход ажил хэрэг болох нь 2029, 2030 он болчихоод байна. Энэ хооронд бид  хүссэнч, эс хүссэнч нүүрсээ түлэхээс өөр арга алга. 

Дулаан өвөлжих ёстой. Дээр нь утаагүй өвөлжих ёстой. Тиймээс энэ хооронд бид 200 яндан зэрэг ажлаад агаар мандалд хорт  хий ялгаруулах эсвэл 200 янданг цуглуулаад нэг жижиг дулааны станц болгоод, шүүлтүүр тавиад, бүрэн чадалтай болсон тохиолдолд 10 дахин буурах аргыг хэрэгжүүлэх гэж байна.

200 айлыг 20 айлтай тэнцэх хэмжээний л болгоно гэсэн үг. Нүүрс түлж байгаа тохиолдолд утааг бүрэн шийдэж чадахгүй. Аргаа барсан арга нь үнэн. Энэ байдлаар бид дундын шилжилт хийгээд 2030 онд бүрэн газтай болох үетэйгээ золгоё гэсэн бодлого л байгаа юм.

Би хоёрч удаа тайлбарласан Д.Өнөрболор дутуу ойлгоод байгаа юм уу, ямар шалтгаан байгааг ойлгохгүй байна” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СОНГУУЛЬ ӨГӨӨД ОСОЛДСОН ОЮУТНУУДЫН ХЭРЭГТ ТОНХИЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.Н… 2024/10/15
НИЙТИЙН ТЭЭВРИЙН Ч:4 "5 ШАР 3-4-Р ХОРООЛОЛ-САНСАРЫН ТОЙРОГ" ЧИГЛЭЛИЙГ … 2024/10/15
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛД АЖИЛЛАЖ БАЙНА 2024/10/15
СЭЖИГТНЭЭР БАРИВЧЛАГДСАН, ЦАГДАН ХОРИГДСОН ХҮНИЙ ТОО БУУРСАН ГЭВ 2024/10/15
ТӨМӨР ЗАМЧНЫ ХУУРАМЧ ҮНЭМЛЭХЭЭР 2020 ОНООС ХОЙШ АЖИЛЛАСАН Т-ИЙН ХЭРГИЙ… 2024/10/15
БУСАДТАЙ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ УЛААНБУУДАЙ ХИЛИЙН БООМТООР ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ 2024/10/15
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН МЕГА ТӨС… 12 цагийн өмнө
"УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2024" 2024/09/27
НИТХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛЬД 6 ТОЙРГООС НЭР ДЭВШИГЧ Б.ХУЯГБААТАР БАТЛАМЖ… 2024/09/26
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛ ЭХ… 2024/09/25
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ 2024/09/25
"SCHOOL POLICE" НАРЫГ СКҮҮТЕР, СУРРОНТОЙ ХҮМҮҮСТ ШААРДЛАГА ТАВИХЫГ ЗӨВ… 2024/09/25
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН 7 ЗӨВЛӨХ 2024/09/25
ЗАМ-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025 ОНД ДУУСНА 2024/09/25
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ТҮШИГЛЭН ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН 13 ГА … 2024/09/24
ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ХОРООГ ЕРӨНХИЙ САЙД АХАЛНА 2024/09/24
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/09/24
ТАРВАГАНЫ ТУЛМЫГ ОЛОН ТООГООР ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ 2024/09/24
ГАЗАР ОРНЫ НЭР ХУУЛЬ БУСААР ӨӨРЧИЛСӨН ХҮМҮҮСИЙГ ТОРГОХ ЯЛААР ШИЙТГЭЖЭЭ 2024/09/24
ОНОН ГОЛД ЖИВСЭН ХОЁР ИРГЭНИЙ НЭГИЙНХ НЬ ЦОГЦОС ОЛДОЖ, НӨГӨӨГ НЬ ХАЙЖ … 2024/09/24