УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хэлэлцэж байна.
Соёлын сайд Ч.Номин "Энэ засгийн газар яамд хоорондын уялдааг сайжруулах ажлыг түлхүү хийж байгаа. Энэ хүрээнд Соёлын яам, Гадаад харилцааны яам нягт хамтарч ажиллаж байна. Олон улсад урлагаар дамжуулж улс орноо сурталчлах ажил ахиц дэвшилттэй байгаа. Соёл урлаг бол хамгийн түрүүнд тухайн улсыг таниулж, сурталчилдаг болохоор энэ талын ажлууд өргөн хүрээнд хийгдэж байна. Улмаар 7 сарын 1-нээс эхлээд соёлын салбарын ажилчдын цалин 61 хувиар нэмэгдэж байна. Соёлыг хүүхэд залуучуудад түгээх компанит ажлыг тогтмол хийж байгаа.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хууль нь салбарын 4,000 гаруй хүний оролцоонд суурилж бий болсон хууль юм. Оюуны өмчид бүртгэгдэж, хэрэглээнд ороход бэлэн болсон бүтээлийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдгийг тодорхой болгож байгаа" хэмээв.