Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гурван ээлжид орох эрсдэлтэй сургуулиудын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолыг баталсан байна.
Уг тогтоолын талаар Боловсрол шинжлэх ухааны сайд сайд Л.Энх-Амгалан “Нэгдүгээр ангид 70,000 хүүхэд орохоор 12-р ангийг 35,000 хүүхэд төгсөж байна. Тиймээс жил бүхэн 35,000 хүүхдийн ачаалал ирж байна гэсэн үг.
2022-2023 оны хичээлийн жилд ЕБС-ын 859 сургуульд 746,000 суралцагч нар суралцаж байгаагаас улсын хэмжээнд 1,451 суралцагчтай гурван ээлжээр хичээллэж байгаа зургаан сургууль байгаа аж. Түүнчлэн 18 сургуулийн барилга нь удааширсан тул сургуулийн зориулалтаар түрээсэлж буй 20 нь түрээсийн байранд 11,310 хүүхэд суралцаж байгаа юм байна.
Тиймээс нийслэл болон томоохон аймгуудад зарим сургуулиуд гурван ээлжид орох бодитой эрсдэл үүсээд байгаа юм.
Улсын хэмжээнд 20 сургууль шинээр ашиглалтад орлоо гэж бодоход жил бүхэн шинээр сургуульд орж буй хүүхдүүдийн 40 орчим хувийг л хангаж байна” гэв.