Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад хөрөнгө оруулалтын хэмжээ хангалтгүй байгаа. Тиймээс цаашид монгол улсынхаа эдийн засгийг тэлэх, ажлын байрыг бий болгох, хөгжлийг түргэтгэхийн тулд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Засгийн газрын шийдвэр өнөөдөр гарлаа.
Өнөөдрийг авч үзвэл дөрөвдүгээр сарын 14-нөөс хойш бүх хэлэлцүүлэг хийж зохион байгуулсан. 120 гаруй байгууллагаас санал авсан" гэв.