Г.ДӨЛГӨӨН: ЭДИЙН ЗАСАГ 4.8 ХУВИАР ТЭЛСЭН НЬ УУЛ УУРХАЙН БУС САЛБАРЫН СЭРГЭЛТ

Н.ЦАЦРАЛ
2023/06/21

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өчигдөр 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ үеэр Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөний өгсөн танилцуулгаас онцлох ЭШЛЭЛ хүргэж байна.

  • Дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай гүрнүүд болох АНУ, Европын холбооны орнууд одоо ч өндөр инфляц, эдийн засгийн өсөлтийн сааралттай хэвээр байгаа.
  • Гадаад зах зээлд түүхий эдийн үнэ өндөр түвшинд хадгалагдсан нь манай экспортын орлогод эерэг нөлөө үзүүлсэн хэдий ч биет хэмжээгээр бүрэн сэргэж чадаагүйгээс уул уурхайн салбар 2022 онд уналттай гарсан.
  • Эдийн засаг нийт дүнгээр 4.8 хувиар тэлсэн нь уул уурхайн бус салбарын сэргэлт, тодорхой хэлбэл Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлсэн зээл, санхүүжилтийн багц бодлого, томоохон төслүүдийг эрчимжүүлсэн арга хэмжээний үр дүн.
  • Дэлхий нийтээр бий болсон үнийн өсөлтийн шуурганы хүчтэй нөлөө манай улсад үргэлжилсээр байгаа.
  • Үүний зэрэгцээ гадаад болон дотоодын шатахууны үнийн өсөлт, эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор импорт сүүлийн 2 жил дараалан огцом өссөн.
  • Монголбанкнаас үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлсэн бодлогын шийдвэрүүд үр дүнгээ өгч 2022 оны зургаадугаар сард 16.9 хувьд хүрээд байсан инфляц оны эцэст 13.2 хувь болж саарч, энэ онд ч үргэлжлэн буурах суурь нөхцөл болсон.
  • Гэхдээ гадаад орчны тодорхой бус байдал, нийлүүлэлтийн гаралтай болзошгүй шокууд, төсвийн тэлсэн бодлого зэрэг нь мөнгөний бодлогын үүсээд байсан орон зайг хязгаарлаж, инфляц өндөр түвшинд хадгалагдах эрсдэлийг үүсгээд байгаа.
  • Цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэх нь чухал болж байгаа.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СОНГУУЛЬ ӨГӨӨД ОСОЛДСОН ОЮУТНУУДЫН ХЭРЭГТ ТОНХИЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.Н… 2024/10/15
НИЙТИЙН ТЭЭВРИЙН Ч:4 "5 ШАР 3-4-Р ХОРООЛОЛ-САНСАРЫН ТОЙРОГ" ЧИГЛЭЛИЙГ … 2024/10/15
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛД АЖИЛЛАЖ БАЙНА 2024/10/15
СЭЖИГТНЭЭР БАРИВЧЛАГДСАН, ЦАГДАН ХОРИГДСОН ХҮНИЙ ТОО БУУРСАН ГЭВ 2024/10/15
ТӨМӨР ЗАМЧНЫ ХУУРАМЧ ҮНЭМЛЭХЭЭР 2020 ОНООС ХОЙШ АЖИЛЛАСАН Т-ИЙН ХЭРГИЙ… 2024/10/15
БУСАДТАЙ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ УЛААНБУУДАЙ ХИЛИЙН БООМТООР ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ 2024/10/15
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН МЕГА ТӨС… 12 цагийн өмнө
"УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2024" 2024/09/27
НИТХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛЬД 6 ТОЙРГООС НЭР ДЭВШИГЧ Б.ХУЯГБААТАР БАТЛАМЖ… 2024/09/26
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛ ЭХ… 2024/09/25
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ 2024/09/25
"SCHOOL POLICE" НАРЫГ СКҮҮТЕР, СУРРОНТОЙ ХҮМҮҮСТ ШААРДЛАГА ТАВИХЫГ ЗӨВ… 2024/09/25
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН 7 ЗӨВЛӨХ 2024/09/25
ЗАМ-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025 ОНД ДУУСНА 2024/09/25
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ТҮШИГЛЭН ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН 13 ГА … 2024/09/24
ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ХОРООГ ЕРӨНХИЙ САЙД АХАЛНА 2024/09/24
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/09/24
ТАРВАГАНЫ ТУЛМЫГ ОЛОН ТООГООР ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ 2024/09/24
ГАЗАР ОРНЫ НЭР ХУУЛЬ БУСААР ӨӨРЧИЛСӨН ХҮМҮҮСИЙГ ТОРГОХ ЯЛААР ШИЙТГЭЖЭЭ 2024/09/24
ОНОН ГОЛД ЖИВСЭН ХОЁР ИРГЭНИЙ НЭГИЙНХ НЬ ЦОГЦОС ОЛДОЖ, НӨГӨӨГ НЬ ХАЙЖ … 2024/09/24