Т.Тогтохсүрэн:Гадаад улсад байгаа иргэд зөвхөн жагсаалтаар нэр дэвшигч буюу намуудад санал өгнө

Н.ЦАЦРАЛ
2023/06/20

УИХ-ын гишүүн Т.Тогтохсүрэн Сонгуулийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлагдсантай холбогдуулан өнөөдөр  мэдээлэл хийлээ.

Тэрээр “УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн болон О.Цогтгэрэл, Д.Ганбат нарын өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамтатгаж хэлэлцэж, ажлын хэсэг ажиллаж, өнгөрсөн 7 хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар Сонгуулийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталлаа.

Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Үндсэн хуульд өөрчлөлт орсон. Энэ хуулийн дагуу УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэн. Сонгуулийн тогтолцоог холимог байхаар хуульд тусгасан.

Тиймээс үүнийг Сонгуулийн тухай хуульд зааж өгсөн. Өөрөөр хэлбэл энэ хуульд УИХ-ын 78 гишүүнийг сонгуулийн тойргоос мажоритар буюу олныг төлөөлөх аргаар сонгоно гэж заасан. 48 гишүүнийг хувьд шилжүүлсэн арга буюу пропорциональ системээр сонгоно. УИХ-ын гишүүнийг жагсаалтаар сонгох сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр нэг тойрог байна гэдгийг хуульчилж өгсөн.

Гадаад улсад байгаа иргэдээс санал авна. Санал авахдаа зөвхөн жагсаалтаар нэр дэвшигч буюу улс төрийн намуудын нэр дэвшилт дээр санал авна. Тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүс дээр гадаадад байгаа хүмүүсийн саналыг авах боломжгүй. Гадаадад байгаа сонгогчдын саналыг өмнө нь хоёр өдөр авдаг байсныг дөрвөн өдөр болгосон.

Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой асуудал бий. Өмнө нь санал авахаас 20-оос доошгүй өдөр нэг удаа, мөн санал хураахаас гурав хоногийн өмнө гээд хоёр удаа сонгогчдын нэрсийн жагсаалтыг цахим хэлбэрээр өгнө гэж хуульд тусгасан.

Мөн УИХ дээр сонгогчдын нэрсийн жагсаалт бүртгэл, хяналтын дэд хороо гэж байдаг. Энэ дэд хороо цөөнх ахалж байхаар хуулийн төсөлд оруулсан. Энэ нь сонгуулийн дүн гарсны дараа хардалт сэрдэлтийг байхгүй болгохын төлөө юм.

Сонгуулийн тухай өмнөх хуульд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх квот 20 хувь байсан. Үүнийг Сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 30 хувь болгосон. Цаашдаа Монгол Улс эмэгтэйчүүд, жендерийн тэгш байдлыг хангах үүднээс нэмэгдүүлж, 2028 оноос 40 хүргэх зорилтыг тавьж байна. Эмэгтэйчүүдэд боломж олгох зорилгоор нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ хүйсийн харьцааг 1:1 гэж хуульчилж өгсөн " гэв.

 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СОНГУУЛЬ ӨГӨӨД ОСОЛДСОН ОЮУТНУУДЫН ХЭРЭГТ ТОНХИЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.Н… 2024/10/15
НИЙТИЙН ТЭЭВРИЙН Ч:4 "5 ШАР 3-4-Р ХОРООЛОЛ-САНСАРЫН ТОЙРОГ" ЧИГЛЭЛИЙГ … 2024/10/15
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛД АЖИЛЛАЖ БАЙНА 2024/10/15
СЭЖИГТНЭЭР БАРИВЧЛАГДСАН, ЦАГДАН ХОРИГДСОН ХҮНИЙ ТОО БУУРСАН ГЭВ 2024/10/15
ТӨМӨР ЗАМЧНЫ ХУУРАМЧ ҮНЭМЛЭХЭЭР 2020 ОНООС ХОЙШ АЖИЛЛАСАН Т-ИЙН ХЭРГИЙ… 2024/10/15
БУСАДТАЙ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ УЛААНБУУДАЙ ХИЛИЙН БООМТООР ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ 2024/10/15
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН МЕГА ТӨС… 10 цагийн өмнө
"УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2024" 2024/09/27
НИТХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛЬД 6 ТОЙРГООС НЭР ДЭВШИГЧ Б.ХУЯГБААТАР БАТЛАМЖ… 2024/09/26
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛ ЭХ… 2024/09/25
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ 2024/09/25
"SCHOOL POLICE" НАРЫГ СКҮҮТЕР, СУРРОНТОЙ ХҮМҮҮСТ ШААРДЛАГА ТАВИХЫГ ЗӨВ… 2024/09/25
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН 7 ЗӨВЛӨХ 2024/09/25
ЗАМ-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025 ОНД ДУУСНА 2024/09/25
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ТҮШИГЛЭН ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН 13 ГА … 2024/09/24
ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ХОРООГ ЕРӨНХИЙ САЙД АХАЛНА 2024/09/24
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/09/24
ТАРВАГАНЫ ТУЛМЫГ ОЛОН ТООГООР ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ 2024/09/24
ГАЗАР ОРНЫ НЭР ХУУЛЬ БУСААР ӨӨРЧИЛСӨН ХҮМҮҮСИЙГ ТОРГОХ ЯЛААР ШИЙТГЭЖЭЭ 2024/09/24
ОНОН ГОЛД ЖИВСЭН ХОЁР ИРГЭНИЙ НЭГИЙНХ НЬ ЦОГЦОС ОЛДОЖ, НӨГӨӨГ НЬ ХАЙЖ … 2024/09/24