Х.Булгантуяа: Нэрийн дансны тодорхой хувийг мөнгөжүүлж, өвлүүлнэ

Н.ЦАЦРАЛ
2023/06/19

Мөнгөжүүлсэн нэрийн дансныхаа орлогын тодорхой хувийг өвлүүлэх эрх зүйн орчныг Нийгмийн даатгалын багц хуулиар бий болгосон гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээллээ.

Тэрбээр “Нэрийн дансны тодорхой хувийг мөнгөжүүлэхээр тусгасан. Тэтгэврийн шимтгэлийн 17 хувиас 2 хувийг нь одоо төлж байгаа хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлээс буцаагаад шууд тэтгэвэр олгоод явж байна. Иргэд дансандаа хэдэн төгрөгтэй байна вэ гэдгийг нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүн асуудаг. Ирэх оноос нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүмүүсийн тэтгэврийн шимтгэлийн хоёр хувь нь бодит байдлаар мөнгөжнө.

Энэ нь эдийн засаг, төсвийн орлого нэмэгдэх тусам хоёр хувь нь өсөж, бодитоор мөнгөтэй байх тогтолцоо руу шилжиж байна. Үүнтэй холбоотой Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог хийхээр хуулийн төслийг боловсруулж байна. Баялгийн сангийн хуультай хамт оруулж ирэхээр төлөвлөж байна. Иргэдийн тэтгэврийн шимтгэл, дээр нь баялгийн хуваарилалтаас хуримтлал үүсээд ипотекийн зээл зэрэг өөрт хэрэгтэй үйлчилгээнд зарцуулах бүрэн эрхийг нь нээж өгнө.

Даатгуулагч олон эх үүсвэрээр тэтгэвэр авах боломжийг бүрдүүлж байгаа. Хувийн тэтгэврийн сангийн тогтолцоонд тусгаж өгөөд, татварын тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлж, санхүүгийн зах зээлд оролцох боломжийг нь нээж өгсөн” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СОНГУУЛЬ ӨГӨӨД ОСОЛДСОН ОЮУТНУУДЫН ХЭРЭГТ ТОНХИЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.Н… 2024/10/15
НИЙТИЙН ТЭЭВРИЙН Ч:4 "5 ШАР 3-4-Р ХОРООЛОЛ-САНСАРЫН ТОЙРОГ" ЧИГЛЭЛИЙГ … 2024/10/15
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛД АЖИЛЛАЖ БАЙНА 2024/10/15
СЭЖИГТНЭЭР БАРИВЧЛАГДСАН, ЦАГДАН ХОРИГДСОН ХҮНИЙ ТОО БУУРСАН ГЭВ 2024/10/15
ТӨМӨР ЗАМЧНЫ ХУУРАМЧ ҮНЭМЛЭХЭЭР 2020 ОНООС ХОЙШ АЖИЛЛАСАН Т-ИЙН ХЭРГИЙ… 2024/10/15
БУСАДТАЙ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ УЛААНБУУДАЙ ХИЛИЙН БООМТООР ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ 2024/10/15
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН МЕГА ТӨС… 10 цагийн өмнө
"УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2024" 2024/09/27
НИТХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛЬД 6 ТОЙРГООС НЭР ДЭВШИГЧ Б.ХУЯГБААТАР БАТЛАМЖ… 2024/09/26
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛ ЭХ… 2024/09/25
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ 2024/09/25
"SCHOOL POLICE" НАРЫГ СКҮҮТЕР, СУРРОНТОЙ ХҮМҮҮСТ ШААРДЛАГА ТАВИХЫГ ЗӨВ… 2024/09/25
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН 7 ЗӨВЛӨХ 2024/09/25
ЗАМ-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025 ОНД ДУУСНА 2024/09/25
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ТҮШИГЛЭН ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН 13 ГА … 2024/09/24
ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ХОРООГ ЕРӨНХИЙ САЙД АХАЛНА 2024/09/24
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/09/24
ТАРВАГАНЫ ТУЛМЫГ ОЛОН ТООГООР ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ 2024/09/24
ГАЗАР ОРНЫ НЭР ХУУЛЬ БУСААР ӨӨРЧИЛСӨН ХҮМҮҮСИЙГ ТОРГОХ ЯЛААР ШИЙТГЭЖЭЭ 2024/09/24
ОНОН ГОЛД ЖИВСЭН ХОЁР ИРГЭНИЙ НЭГИЙНХ НЬ ЦОГЦОС ОЛДОЖ, НӨГӨӨГ НЬ ХАЙЖ … 2024/09/24