УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг хүүхэдтэйгээ зүй бус харилцаж, гэр бүлээс гадуурх харилцааг үүсгэдэг гэх асуудлыг түүний нөхөр олон нийтэд ил гаргасан. Үүнээс болж УИХ-ын гишүүн Ч.Ундрамд ёсзүйн хариуцлага тооцож, УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татахыг хүртэл иргэд шаардаад байгаа.
Тэгвэл Ч.Ундрам нөхөр болох Б.Наранцацралтаа хуулийн байгууллагад өгч, гомдол үүсгэсэн бололтой.
Энэ талаар өнөөдөр Б.Наранцацралт цахим хуудаснаа бичжээ. Тэрбээр “Хүүхэд хүчирхийлээд байхад УИХ-ын гишүүн зөрчлийн ч хэрэг үүсгэж чадахгүй, харин намайг гэмт хэрэгтэн болгох гээд байх юм.
Бичлэг тавьсантай холбоотой над дээр эрүү үүсгээд яллагдагчаар татчихаж. Сая очиж дахиж мэдүүлэг өглөө. Хувийн нууц задруулсан гэнэ. Нууц гэж юу байхавдээ, хүчирхийллийн гэмт хэргийг ил гаргасан ухаантай юм уг нь. Гишүүн гэдгээр нь хүүхэд хүчирхийлээд байхад зөрчлийн ч хэрэг үүсгэж чадахгүй байж ил болгосон намайг гэмт хэрэгтэн болгох гээд байх юм. Ёстой ойлгох юм алга” гэжээ.