УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар энэ сарын 18-22-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо.
Айлчлалын үеэр тэрбээр Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко болон Төрийн Думын дарга В.В.Володин нартай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэх талаар санал солилцоно.
Айлчлалын хүрээнд УИХ, ОХУ-ын Холбооны Хурлын хамтын ажиллагааны хамтарсан комиссыг байгуулах баримт бичигт гарын үсэг зурах юм байна.