Л.ЭНХ-АМГАЛАН: Боловсрол өөрөө ядуу хоосон, анги давхаргын тогтолцоог бий болгочихоод байна

Э.ТУНГАЛАГ
2023/06/17

УИХ-ын 2023.06.16-ны өдрийн буюу өчигдрийн хуралдаанаар Боловсролын Ерөнхий хуулийн эхний хэлэлцүүлэг хийгдсэн юм.

Тэр утгаараа салбарын сайд Л.Энх-Амгалан юуг онцлох  бол гэдэг сонин байлаа. Тэрбээр "Боловсролын салбарын шинэчлэлийн гол асуудал бол засаглалын шинэчлэл гэж харж байгаа. Сүүлийн 30 жил бид боловсролыг яаж улстөржүүлсний хор уршгийг яаж амсаж байна.

БЗС-аас зээл авч гадаадад суралцаж байгаа хүүхдүүдийн ихэнх нь хувийн өндөр төлбөртэй сургууль төгссөн. Эргээд боловсрол чинь өөрөө ядуу хоосон, анги давхаргын тогтолцоог бий болгочихсон байна.

 Өнөөдөр хот, хөдөөгийн сургуулийн ялгаа, хувийн болон төрийн сургуулийн ялгааг арилгахын хамгийн гол зүйл нь засаглал, менежментийн асуудал.

Тэгээд 30 жил боловсролоор тоглочихоод манай хуулийн гол үзэл баримтлалаас илүү зүгээр сумын засаг дарга, аймгийн засаг дарга нар сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчдийг хуучнаараа томилдог болно гэвэл би энэ хуулиа эргүүлж татъя.

Энэ танхимд телевиз харахаараа өөр юм ярьдаг, сонгогдсон аймаг, сум, дүүрэг дээрээ очихоороо улстөрийн өнцөг, намын өнцгөөс харж ханддаг ийм сэтгэлгээтэй байх юм бол Монголын боловсрол хэзээ ч өөрчлөгдөхгүй юм байна. Хэзээ ч хот хөдөөгийн боловсролын ялгаа арилахгүй юм байна. Хэзээ ч төрийн болон хувийн сургуулийн ялгаа арилахгүй юм байна.

Аль ч оронд боловсролын тогтолцоогоо шинэчлэх үйл явц явагддаг. Босоо тогтолцоо бол менежментийн ухаан, менежментийн бодлогын шийдлүүдээс шалтгаалж оновчтой болдог. Боловсролын салбарын шинэчлэлээр хийх 5, 6-хан бодлогын томоохон асуудлууд дээр ухралт хиймээргүй байна" гэхчлэн санал хэлж байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СОНГУУЛЬ ӨГӨӨД ОСОЛДСОН ОЮУТНУУДЫН ХЭРЭГТ ТОНХИЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.Н… 2024/10/15
НИЙТИЙН ТЭЭВРИЙН Ч:4 "5 ШАР 3-4-Р ХОРООЛОЛ-САНСАРЫН ТОЙРОГ" ЧИГЛЭЛИЙГ … 2024/10/15
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛД АЖИЛЛАЖ БАЙНА 2024/10/15
СЭЖИГТНЭЭР БАРИВЧЛАГДСАН, ЦАГДАН ХОРИГДСОН ХҮНИЙ ТОО БУУРСАН ГЭВ 2024/10/15
ТӨМӨР ЗАМЧНЫ ХУУРАМЧ ҮНЭМЛЭХЭЭР 2020 ОНООС ХОЙШ АЖИЛЛАСАН Т-ИЙН ХЭРГИЙ… 2024/10/15
БУСАДТАЙ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ УЛААНБУУДАЙ ХИЛИЙН БООМТООР ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ 2024/10/15
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН МЕГА ТӨС… 10 цагийн өмнө
"УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2024" 2024/09/27
НИТХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛЬД 6 ТОЙРГООС НЭР ДЭВШИГЧ Б.ХУЯГБААТАР БАТЛАМЖ… 2024/09/26
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛ ЭХ… 2024/09/25
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ 2024/09/25
"SCHOOL POLICE" НАРЫГ СКҮҮТЕР, СУРРОНТОЙ ХҮМҮҮСТ ШААРДЛАГА ТАВИХЫГ ЗӨВ… 2024/09/25
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН 7 ЗӨВЛӨХ 2024/09/25
ЗАМ-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025 ОНД ДУУСНА 2024/09/25
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ТҮШИГЛЭН ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН 13 ГА … 2024/09/24
ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ХОРООГ ЕРӨНХИЙ САЙД АХАЛНА 2024/09/24
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/09/24
ТАРВАГАНЫ ТУЛМЫГ ОЛОН ТООГООР ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ 2024/09/24
ГАЗАР ОРНЫ НЭР ХУУЛЬ БУСААР ӨӨРЧИЛСӨН ХҮМҮҮСИЙГ ТОРГОХ ЯЛААР ШИЙТГЭЖЭЭ 2024/09/24
ОНОН ГОЛД ЖИВСЭН ХОЁР ИРГЭНИЙ НЭГИЙНХ НЬ ЦОГЦОС ОЛДОЖ, НӨГӨӨГ НЬ ХАЙЖ … 2024/09/24