Нийслэлийн бүс нутагт хууль бусаар мод тайрсан гэх асуудлын талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн байна. Тодруулбал, тэрбээр “Хулгайч нар нь ихэвчлэн тэр орчимдоо амьдардаг хүмүүс. Хэдэн төгрөг олж байвал гэдэс цатгалан байж болох ч эргээд байгаль орчноо сүйтгэснээр таны амьдрах орчин сүйрэлд орно. Мөнгөөр нөхөх боломжгүй!” гэсэн юм.
Тэгвэл албаныхан “2000 оны эхэн үед хууль бус мод бэлтгэл явагдсанаас үүдэлтэй зураг цахим орчинд тарсан байна лээ” гэх тайлбарыг өгчээ.
Үүнээс харахад цахимаар ажлаа явуулдаг гэх Б.Бат-Эрдэнэ сайд асуудлаа ч нягтлахгүй түрүүлж дуугарсан юмдаг уу даа.