УИХ-ын хаврын чуулганыг ирэх 7-р сард хаах төлөвлөгөөтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар "Ирэх долдугаар сарын 7-ны өдөр чуулган хаахаар төлөвлөж байгаа учираас чухал хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг яаравчлах чиглэлд Байнгын хороонд шахаж ажиллах шаардлагатай байна" гэлээ. Ер нь бол чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тодотгол, Сонгуулийн тухай хууль зэрэг хуулийг батлаад хаахаар төлөвлөж байгаа ажээ.