Б.ЭНХБАЯР: Сумын хүн амын тал нь тахир дутуу гэж группд орсон тохиолдол гарсан

Д.УЛСБАЯР
2023/06/15

УИХ-ын 2023 оны Төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Уг хуультай хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай, Төрийн хэмнэлтийн тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан агентлагийн даргыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнээр толгойлуулъя гэсэн Засгийн газрын бодлого байгаа юм шиг байна. 

Энэ утгаараа агентлагийн даргад тавигдаж байгаа шаардлагыг буюу төрийн албанд 8 жил ажилласан байх, тэр дотроо удирдах албан тушаалд ажилласан байх гэдэг шаардлагыг нь хангахад бэрхшээлтэй байгаа учраас шаардлагыг нь багасгаж байгаа юм байна. Яахав энэ зарчмыг би дэмжиж байна. Гэхдээ энийгээ хийхдээ төрийн албаны хуульд өөрчлөлт оруулаад, төрийн албаны удирдах албан тушаалд тавигддаг шаардлагыг 2 дахин багасгаад оруулаад ирж байгаа нь зарчмын хувьд буруу байна. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульдаа л өөрчлөлт оруулаад тухайн агентлагийн даргад тавих шаардлагаа л багасгачих л даа. Тэрнээс нэг агентлагийг даргыг сонгох гэж монгол төрийн удирдах албан тушаалтанд тавигддаг шаардлагыг бүхэлд нь бууруулж байгаа зарчим болохгүй байна. Учир нь хөгжлийн бэрхшээл гэдэг ойлголт өргөн хүрээтэй болчихсон. В, С вирустэй байх, түр групп байх зэрэг...

Тэр бүү хэл, нэг аймгийн нэг сумын хүн амын тал нь тахир дутуу гэж худлаа дүгнэлт гаргуулж,  группд авч байгаа асуудал гарсан шүү дээ. Худлаа дүгнэлт гаргаж, даатгалын сангаас тэтгэмж авдаг, худлаа групп тогтоодог зэргээ бид цэгцэлж чадаагүй байгаа. Тэгэхээр  агентлагийн дарга, ТНБД гээд өндөр албан тушаалд тавигдах шаардлаганд хүрээгүй нөхдүүд эмнэлгийн анкет, эмчийн бичиг аваад, улмаар шаардлага хангаагүй баахан хүн томилогддог цонх бий болчих вий дээ.  

Удирдах ажилтан хийх гэж байгаа хүн эрүүл саруул, ачаалал даах чадвартай байх ёстой шүү дээ. Логикийг нь би ерөөсөө ойлгохгүй байна. Мэдрэл муутай биш толгой нь эрүүл саруул байх ёстой.  Төрийг юу гэж бодоод байгаа юм. 

Мөн Хүүхэд, гэр бүл, залуучуудын агентлагийн хоёр салгах гээд байгаа юм байна. Нэг агентлагийг хоёр болгож хуваагаад, бүтцийн өөрчлөлт хийж байгааг ойлгохгүй байна. Сонгууль болох гэж байхад дахиад бүтцийн шаардлага хийх гэж байгаа нь буруу. Залуучуудын хөгжлийн төв гэхээс илүү Ахмадын хөгжлийн төв хэрэгтэй болчихсон юм билээ” гэв.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Илүү их оролцоог хангасан, илүү их оролцоог олгосон нийгэмтэй болохын тулд төр манлайлах хэрэгтэй байна. Төрийн захиргааны удирдах албанд хөгжлийн бэрхшээлтэй хүн цөөн байна. Өнгөрсөн онд Төрийн албаны шалгалтад 3 хүн л оролцсон. Хувийн хэвшлүүдийг хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулсангүй гэж шахдаг хэрнээ төр өөрөө өндөр босго тавьдаг. Үүнийг болиулах үүднээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ахин дэвших боломжийг хоёр дахин өндөр болгож өгөхийн зорьж байгаа” гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СОНГУУЛЬ ӨГӨӨД ОСОЛДСОН ОЮУТНУУДЫН ХЭРЭГТ ТОНХИЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.Н… 2024/10/15
НИЙТИЙН ТЭЭВРИЙН Ч:4 "5 ШАР 3-4-Р ХОРООЛОЛ-САНСАРЫН ТОЙРОГ" ЧИГЛЭЛИЙГ … 2024/10/15
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛД АЖИЛЛАЖ БАЙНА 2024/10/15
СЭЖИГТНЭЭР БАРИВЧЛАГДСАН, ЦАГДАН ХОРИГДСОН ХҮНИЙ ТОО БУУРСАН ГЭВ 2024/10/15
ТӨМӨР ЗАМЧНЫ ХУУРАМЧ ҮНЭМЛЭХЭЭР 2020 ОНООС ХОЙШ АЖИЛЛАСАН Т-ИЙН ХЭРГИЙ… 2024/10/15
БУСАДТАЙ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ УЛААНБУУДАЙ ХИЛИЙН БООМТООР ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ 2024/10/15
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН МЕГА ТӨС… 10 цагийн өмнө
"УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2024" 2024/09/27
НИТХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛЬД 6 ТОЙРГООС НЭР ДЭВШИГЧ Б.ХУЯГБААТАР БАТЛАМЖ… 2024/09/26
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛ ЭХ… 2024/09/25
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ 2024/09/25
"SCHOOL POLICE" НАРЫГ СКҮҮТЕР, СУРРОНТОЙ ХҮМҮҮСТ ШААРДЛАГА ТАВИХЫГ ЗӨВ… 2024/09/25
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН 7 ЗӨВЛӨХ 2024/09/25
ЗАМ-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025 ОНД ДУУСНА 2024/09/25
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ТҮШИГЛЭН ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН 13 ГА … 2024/09/24
ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ХОРООГ ЕРӨНХИЙ САЙД АХАЛНА 2024/09/24
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/09/24
ТАРВАГАНЫ ТУЛМЫГ ОЛОН ТООГООР ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ 2024/09/24
ГАЗАР ОРНЫ НЭР ХУУЛЬ БУСААР ӨӨРЧИЛСӨН ХҮМҮҮСИЙГ ТОРГОХ ЯЛААР ШИЙТГЭЖЭЭ 2024/09/24
ОНОН ГОЛД ЖИВСЭН ХОЁР ИРГЭНИЙ НЭГИЙНХ НЬ ЦОГЦОС ОЛДОЖ, НӨГӨӨГ НЬ ХАЙЖ … 2024/09/24