УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “Алдагдалтай төсөв орж ирж байгаа. УИХ-ын нийт гишүүдийн 50 орчим хувь өргөн бариад байсан Төсвийн шинэчлэлийн хуулийн төсөл яагаад чуулганаар орж ирэхгүй байна вэ. Сангийн яам төсвийн үнэлэлт дээр дүгнэлт хиймээр байна. Төсвийн төлөвлөлтийг сайжруулах, олон нийтийн хяналт тавих зохицуулалт маш чухал байна. Мөн Төсвийн тогтвортой байдал, тогтвортой байлгах хараат бус зөвлөл байх хэрэгтэй. Төсвийн бодлого өр үйлдвэрлэдэггүй байх ёстой” хэмээн санал хэлэв.