Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08:00 цагт эхэлсэн.
Хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдал, ач холбогдол бүхий хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд байна. Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.