“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд болж байна. " Хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн эрх тэгш байдал" сэдвээр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа үндсэн илтгэлийг тавьж байгаа.
Тэрээр илтгэлийн эхэнд "Монгол Улсын Их хурал хоёр чухал хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байна.
Сонгуулийн холимогт тогтолцоог нэвтрүүлэх тал дээр тодорхой холбогдох шийдвэр, мөн эмэгтэйчүүдийн эмэгтэйчүүдийн квотыг 20-40 хувь хүргэх, 2030 он гэхэд 50:50 буюу 1:1 харьцаанд хүргэх зорилтын төлөө дорвитой алхмууд хийгдэж байна.
Тун саяхан эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгож буцаан бууруулсан. Тиймээс энэ 7 хоногт маш чухал тэмцэл, чухал яриа хэлэлцээ өрнөх гэж байна. Эмэгтэй парламентчдад амжилт хүсээрэй” гэв.