УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар мэдээлэл хийв.
Тэрбээр "Ковидын үед онцгой нөхцөл байдал гэдэг шаардлагаар шууд худалдан авалт, тендергүй худалдан авалт явагдсан. Энэ төсөв хаана байна. Энэ асуудлаар нийтийн сонсгол хийх шаардлагыг АН-ын бүлгээс хүргүүлж байна. Өнөөдөр албан бичгээр хүсэлтээ явуулахаар боллоо. Дээр нь нөгөө нүүрсний мөрдөн шалгах сонсгол хаачив. Дөрөвдүгээр сард хийнэ гэсэн, алга. Үүнийг бас яаралтай явуулах шаардлагыг хүргүүлж байна, УИХ-ын даргад. Хэрэв сонсголыг хийхгүй бол АН-ын бүлгээс нийтийн сонсголыг явуулна" хэмээлээ.