АН-ын бүлэг хурлаас гаргасан шийдвэрийнхээ талаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Энэ долоо хоногт улсын төсвийн тодотгол орж ирж байгаа. Тодотгол дээр Монголын ард түмнийг аймшигтайгаар хуурч байна. Миний хувьд цалин тэтгэвэр нэмэхийн тулд байдаг. Гэхдээ ингэж хуурч болохгүй. Өнөөдөр юмны үнийн хөөрөгдөлтийг алдчихаад байна. 1 сая төгрөг хэдхэн сарын өмнө 290 доллар байсан, өдгөө 510 доллар болсон. Засгийн газар, эрх баригчдын буруутай үйл ажиллагаанаас болж дунд нь 120 доллар хулгайлчихаад байна. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд 34 хувийн инфляцид ард түмнийг өртүүллээ. Нэг ёсондоо 14-18 их наядаар ард түмнийг торгочихсон. Үүнийгээ 1.8 их наядаар буцааж, уучлаарай гэж байгаа нь гавъяа биш шүү дээ.
Энийгээ гавъяа, гавъяаг нь гацаах гээд байгаа юм шиг инээд хүргэх юм аа. Төрийн өмчийн компаниудын 16.4 их наяд төгрөгийн алдагдал шүү дээ. Энийг улстөрчдийн хулгай гэж тооцож байгаа. Эд нар гурилын үнийг 3 дахин өсгөсөн. Өөрөөр хэлбэл, гурилнаас 3 дахин илүү татвар авч байна гэсэн үг. Эцэст нь, 300 мянган төрийн албан хаагчийн цалинг нэмэх гээд цаана нь татвар төлдөг 700 мянган хүний мөн хувийн хэвшилд болон албан бус секторын 1 сая орчим хүнийг хөлдөө чирж, бараа бүтээгдэхүүний үнийг нэмэхээс өөр аргагүй байдалд орууллаа.
Энэ бол бодлогогүйн хар гай.Тэдэнд ухаан орох цаг ирнэ гэж найдаж байна” гэлээ.