Б.УНДАРМААТАЙ ХАМААРАЛТАЙ ГЭХ “ГАНТИГ ВИЛЛА” ХОТХОН 86.6 ТЭРБУМД ХҮРЭХ ҮҮ?

Д.УЛСБАЯР
2023/06/12

Хөгжлийн банк  чанаргүй, эрсдэл өндөртэй зээлийн эргэн төлөлтийг шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгөөр хангуулж байгаа. Улмаар тус банкны мэдэлд бүрэн шилжсэн эхний ээлжийн 18 үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулах ажил эхэлсэн талаар бид мэдээлсэн.

Үүнд, Капитал банкны авлагын тодорхой хэсэгт тооцон хураан авсан Даймонд центр, Гантиг вилла хотхон багтсан юм.

Капитал банкны удирдлагууд авсан зээлийнхээ баримтыг хүртэл устгасан байж болзошгүй нөхцөл байдлын талаар өнгөрсөн удаад Хөгжлийн банкны сонсголын үеэр мэдэгдэж байв.

Олон мянган иргэдийг хохироосон банк дампууруулсан хэрэгт алдарт УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа уснаас хуурай гарч 40 сая төгрөгөөр торгуулаад өнгөрсөн бол түүний нөхөр А.Ариунболд нарын хэдэн хүн тэнсэн харгалзах ял төдийхнөөр өнгөрснийг Монголчууд санаж байгаа биз ээ.

Тэгвэл тэд, тэдэндтэй хамаарал бүхий компаниуд Хөгжлийн банк төдийгүй Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сан, ХААДС гээд олон сангуудаас зээл авсан ч өр төлбөрөө барагдуулаагүй өдийг хүрсэн жишээ ганц нэгээр тогтохгүй.

А.Ариунболд, Б.Ундармаа хоёрын хамаарал бүхий компаниудын авсан зээл хэдэн тэрбумаар яригдаж байгаа өнөө үед Хөгжлийн банкны 54.4 тэрбум төгрөгийн өрийн авлага болох “Даймонд центр”-ийн 594 сая төгрөгөөр худалдан борлуулагдахад бэлэн болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус банкны удирдлагаар ажиллаж байсан н.Ариунболд гэгч Хөгжлийн банкны хохирлыг тодорхой үл хөдлөх хөрөнгүүдэд гэрээ хийж барагдуулсны нэг нь энэ.

Харин нөгөө барилга нь алдарт Гантиг вилла хотхон. MУХБ-аас “Монгол мах экспо” ХХК-д олгосон зээлийн төлбөр болон “Капитал банк” ХХК-д олгосон дамжуулан зээлийн авлагын төлбөрийг төлж барагдуулах зорилгоор хураан авсан. Гэрээгээр "Эй Би Трейд Групп" ХХК нь тус төслийн ажлыг хийж гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн ба худалдан борлуулах ажиллагааг мөн хариуцан ажиллаж байна.

Тус хотхоныг Хөгжлийн банк өөрийн эзэмшилд бүртгэн авснаар 86.6 тэрбум төгрөгийн чанаргүй зээл эргэн төлөгдөх боломж бүрдэнэ гэж үзсэн юм.

Эргэн сануулахад, “Гантиг вилла” цогцолборыг УИХ-ын гишүүн асан Б.Ундармаатай хамааралтай буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн компани барьсан гэж АТГ-аас хэвлэлийн хурал хийж байв. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СОНГУУЛЬ ӨГӨӨД ОСОЛДСОН ОЮУТНУУДЫН ХЭРЭГТ ТОНХИЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.Н… 2024/10/15
НИЙТИЙН ТЭЭВРИЙН Ч:4 "5 ШАР 3-4-Р ХОРООЛОЛ-САНСАРЫН ТОЙРОГ" ЧИГЛЭЛИЙГ … 2024/10/15
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛД АЖИЛЛАЖ БАЙНА 2024/10/15
СЭЖИГТНЭЭР БАРИВЧЛАГДСАН, ЦАГДАН ХОРИГДСОН ХҮНИЙ ТОО БУУРСАН ГЭВ 2024/10/15
ТӨМӨР ЗАМЧНЫ ХУУРАМЧ ҮНЭМЛЭХЭЭР 2020 ОНООС ХОЙШ АЖИЛЛАСАН Т-ИЙН ХЭРГИЙ… 2024/10/15
БУСАДТАЙ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ УЛААНБУУДАЙ ХИЛИЙН БООМТООР ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ 2024/10/15
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН МЕГА ТӨС… 10 цагийн өмнө
"УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2024" 2024/09/27
НИТХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛЬД 6 ТОЙРГООС НЭР ДЭВШИГЧ Б.ХУЯГБААТАР БАТЛАМЖ… 2024/09/26
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛ ЭХ… 2024/09/25
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ 2024/09/25
"SCHOOL POLICE" НАРЫГ СКҮҮТЕР, СУРРОНТОЙ ХҮМҮҮСТ ШААРДЛАГА ТАВИХЫГ ЗӨВ… 2024/09/25
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН 7 ЗӨВЛӨХ 2024/09/25
ЗАМ-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025 ОНД ДУУСНА 2024/09/25
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ТҮШИГЛЭН ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН 13 ГА … 2024/09/24
ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ХОРООГ ЕРӨНХИЙ САЙД АХАЛНА 2024/09/24
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/09/24
ТАРВАГАНЫ ТУЛМЫГ ОЛОН ТООГООР ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ 2024/09/24
ГАЗАР ОРНЫ НЭР ХУУЛЬ БУСААР ӨӨРЧИЛСӨН ХҮМҮҮСИЙГ ТОРГОХ ЯЛААР ШИЙТГЭЖЭЭ 2024/09/24
ОНОН ГОЛД ЖИВСЭН ХОЁР ИРГЭНИЙ НЭГИЙНХ НЬ ЦОГЦОС ОЛДОЖ, НӨГӨӨГ НЬ ХАЙЖ … 2024/09/24