Одоогоос зургаан сарын өмнө орон нутгийн өмчит Тавантолгой ХК-д онц байдал тогтоож, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/-өөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилсон. Харин энэ долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаар П.Сайнзоригийг БЭТ-ийн албан тушаалаас нь чөлөөлсөн юм. Тэгвэл Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 07-ний өдрийн хуралдааны шийдвэртэй холбоотойгоор "Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 88.8 хувийн ирцтэйгээр хуралдаж тус компанийн ТУЗ-ийн даргаар Г.Цог-Өрнөх, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн захирал Д.Артагийг гүйцэтгэх захирлаар тус тус томилсон байна.