Д.ЦОГТБААТАР: Мөнгөтэй, баян болж байгаа бол идэж уугаад дуусах биш, үйлдвэрлэж өсгө!

Д.УЛСБАЯР
2023/06/09

Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Чуулганы хуралдааны үеэр Д.Цогтбаатар “Эдийн засагт нааштай өөрчлөлт ороод Төсвийн тодотгол орж ирж байгаад баяртай байгаа.

2022 оны нэгдүгээр сард Тэтгэвэр хэлэлцэж байх үед төрийн өмчийн аж ахуй нэгжүүдэд хориг тавьж, цааш нь тоог нь нэмэхгүй, царцаахгүй бол нийгэмд хамгийн болохгүй юмнууд чинь гарна гэж байсан. Хүндрэлүүдийн эхний дохио л орж ирж байхад ингэж ярьж байсан. Товчхондоо, төрийн өмчит аж ахуй нэгжүүдэд чинь гол хулгай, дээрэм, хамаатан саднаараа гэрээ контакт хийдэг гэхчлэн зүйл явж байна. Мөн хувийн аж ахуй эрхлэгчдийн ДНБ-нд эзлэх хувь хэмжээ багасчихсан байгаа гэж хэлсэн. Түүнчлэн үүнд төрийн болон хөдөө орон нутгуудын сангуудыг чинь оруулсангүй гэж байсан. Яагаад гэвэл надаа мэдээллээ өгөөгүй. Өгөхгүй байсных нь учир сая гарч ирж байна. Энэ сангууд чинь ямар завхарсан, хулгай, дээрэмтэй юм бэ гэдэг нь. Ийм байхад дөнгөж саяхан хөдөө аж ахуйн бас нэг төрийн компани байгуулж л байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ Төсвийн тодотголд хувийн салбараа яаж дэмжих гэж байгаа вэ.

Хоёрдугаарт, түүхий эдийн экспорт овоо сэргэсэн байгаа.Энэ утгаараа экспортод чиглэсэн ажлыг дэмжинэ тал дээр яг ямар санхүүгийн хөшүүрэг, арга хэмжээнүүд туссан бэ. Мөнгөтэй, баян болж байгаа юм бол идэж уугаад дуусах биш, үйлдвэрлэж өсгөөд явахыг эдийн засгийн ухаан гэж хэлдэг.

Гуравдугаарт, экспортыг дэмжих, импортыг орлох бодлого хоёрыг төр, засаг нийлж байгаад нэг дор яриад байдаг байсан. Ичиж үхмээр. Энэ чинь хоорондоо бие биенийгээ үгүйсгэсэн, өрсөлдсөн бодлого байдаг. Харин одоо тэрнээс нэг юм ангижирч салсан байна лээ” гэв.

Үргэлжлүүлэн, тэрбээр “Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд баригдаж байгаа барилга дуусаагүй, мөнгөгүй гацчихсан байгаад байна. Тэнд барих ёстой барилгаа барихгүй байж дүүргийн төв хэсэгт хэд хэдэн хороон дээр баахан барилга бариад хүмүүсийг дургүйцлийг хүргээд байна. Тэгэхээр манай Сүхбаатар дүүргийн төвд худлаа үнэн барилга барихгүйгээр тайван байлгаад өг ” хэмээсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СОНГУУЛЬ ӨГӨӨД ОСОЛДСОН ОЮУТНУУДЫН ХЭРЭГТ ТОНХИЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.Н… 2024/10/15
НИЙТИЙН ТЭЭВРИЙН Ч:4 "5 ШАР 3-4-Р ХОРООЛОЛ-САНСАРЫН ТОЙРОГ" ЧИГЛЭЛИЙГ … 2024/10/15
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛД АЖИЛЛАЖ БАЙНА 2024/10/15
СЭЖИГТНЭЭР БАРИВЧЛАГДСАН, ЦАГДАН ХОРИГДСОН ХҮНИЙ ТОО БУУРСАН ГЭВ 2024/10/15
ТӨМӨР ЗАМЧНЫ ХУУРАМЧ ҮНЭМЛЭХЭЭР 2020 ОНООС ХОЙШ АЖИЛЛАСАН Т-ИЙН ХЭРГИЙ… 2024/10/15
БУСАДТАЙ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ УЛААНБУУДАЙ ХИЛИЙН БООМТООР ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ 2024/10/15
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН МЕГА ТӨС… 10 цагийн өмнө
"УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2024" 2024/09/27
НИТХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛЬД 6 ТОЙРГООС НЭР ДЭВШИГЧ Б.ХУЯГБААТАР БАТЛАМЖ… 2024/09/26
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛ ЭХ… 2024/09/25
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ 2024/09/25
"SCHOOL POLICE" НАРЫГ СКҮҮТЕР, СУРРОНТОЙ ХҮМҮҮСТ ШААРДЛАГА ТАВИХЫГ ЗӨВ… 2024/09/25
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН 7 ЗӨВЛӨХ 2024/09/25
ЗАМ-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025 ОНД ДУУСНА 2024/09/25
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ТҮШИГЛЭН ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН 13 ГА … 2024/09/24
ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ХОРООГ ЕРӨНХИЙ САЙД АХАЛНА 2024/09/24
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/09/24
ТАРВАГАНЫ ТУЛМЫГ ОЛОН ТООГООР ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ 2024/09/24
ГАЗАР ОРНЫ НЭР ХУУЛЬ БУСААР ӨӨРЧИЛСӨН ХҮМҮҮСИЙГ ТОРГОХ ЯЛААР ШИЙТГЭЖЭЭ 2024/09/24
ОНОН ГОЛД ЖИВСЭН ХОЁР ИРГЭНИЙ НЭГИЙНХ НЬ ЦОГЦОС ОЛДОЖ, НӨГӨӨГ НЬ ХАЙЖ … 2024/09/24