УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарт тавьсан асуулгын хариуг сонсов. Б.Баттөмөр гишүүн Эрдэнэт үйлдвэрийн хаягдал овоолгыг ашиглан гурван компани (“Эрдмин”, “Ачит ихт”, “Эрдэнийн зэс хувь”) их хэмжээний ашиг олсон талаар асуужээ.
Тэрээр “Би хувийн компанид буруу өгөхгүй. Хувийн компани ашгийн төлөө ажилладаг. Харин төрийн албан хаагчид буруу ажиллажээ. Эдгээр гурван компани их хэмжээний борлуулалтын орлоготой ажиллажээ. Гэтэл Г.Ёндон дарга та энэ хаягдлыг ашиглах нь үйлдвэрт ашиггүй байсан гэв. Энэ нь маш хариуцлагагүй мэдэгдэл. Монголын ард түмэн таныг сонссон. Би асуулга тавиагүй, ард түмэн мэдэхийг хүссэн тул би асуусан” хэмээн бухимдав. Г.Ёндон сайд “Эрдэнэт” үйлдвэр жил бүр Орхон аймгийн нийт төсвийн 60 орчим хувийг бүрдүүлж, аймгийн төсөвт 3 тэрбум төгрөг оруулдаг гэв. Мөн цагаан тоосыг бууруулах, иргэдийн эрүүл мэндэд үзүүлдэг сөрөг нөлөөг бууруулахын тулд хаягдлын овоолгоо нүүлгэн шилжүүлэх болсныг УИХ-д танилцуулав.