Д.ГАНБАТ: Та нарын асуулт, хариултыг сонслоо. Ямар уйтгартай юм бэ

Д.УЛСБАЯР
2023/06/09

Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Та нарын асуулт, хариултыг сонслоо. Ямар уйтгартай юм бэ. Комминуст намын хурал явж байгаа юм шиг л байх юм.

30 жилийн дараа төсөв нэмэгдлээ гээд л бүгд уйлчих гээд л. Юу өөрчлөгдөх юм. Энэ амьдрал ахуйгаа хар. Дэлгүүр хоршоо ордог л байлгүй. Уул уурхай чинь тийм сайн ажиллаад байгаа юм бол “Эрдэнэс тавантолгой”-н ногдол ашгаа ард түмэнд өг л дөө. Баахан л сэргэлт яриад байх юм. Хэзээ ч сэргэх юм. Боловсролын хуулиас эхлээд шинэчлэл юу ч үнэртэхгүй байна. Байгалийн баялгийг та нар ямар өөрсдөөсөө өгч байгаа биш. Ирээдүйн өв сангийн мөнгө яасан. Аваад хэрэглэчихсэн л биз дээ. Та нар өөрсдийгөө магтаад бяцхан залилан шиг юм хийгээд байх юм. Гараад иргэдээс асуу. Амьдрал хэцүү байгаа. Хүүхдийн мөнгийг та нар өгч байгаа юм биш шүү дээ. Байгалийн баялгаасаа л өгч байгаа зүйл шүү” гэлээ.

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан ойртуулаад хариулаарай” гэв.

Сангийн сайд Б.Жавхлан “Д.Ганбат гишүүний ярьсан зүйлийн аль хэсэг асуулт байсан бэ. Сайн ойлгосонгүй уучлаарай. Шинэ сэргэлтийн бодлого амжилттай хэрэгжиж байгаа болохоор л та бид хоёр төсвийн тодотгол хийх гээд сууж байна шүү дээ. Энэ сэргэлт тун удахгүй үүнээс ч илүү боломж бидэнд нээж өгнө гэж бодож байгаа” хэмээв.

УИХ-ын чуулган үргэлжилж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СОНГУУЛЬ ӨГӨӨД ОСОЛДСОН ОЮУТНУУДЫН ХЭРЭГТ ТОНХИЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.Н… 2024/10/15
НИЙТИЙН ТЭЭВРИЙН Ч:4 "5 ШАР 3-4-Р ХОРООЛОЛ-САНСАРЫН ТОЙРОГ" ЧИГЛЭЛИЙГ … 2024/10/15
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛД АЖИЛЛАЖ БАЙНА 2024/10/15
СЭЖИГТНЭЭР БАРИВЧЛАГДСАН, ЦАГДАН ХОРИГДСОН ХҮНИЙ ТОО БУУРСАН ГЭВ 2024/10/15
ТӨМӨР ЗАМЧНЫ ХУУРАМЧ ҮНЭМЛЭХЭЭР 2020 ОНООС ХОЙШ АЖИЛЛАСАН Т-ИЙН ХЭРГИЙ… 2024/10/15
БУСАДТАЙ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ УЛААНБУУДАЙ ХИЛИЙН БООМТООР ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ 2024/10/15
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН МЕГА ТӨС… 10 цагийн өмнө
"УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2024" 2024/09/27
НИТХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛЬД 6 ТОЙРГООС НЭР ДЭВШИГЧ Б.ХУЯГБААТАР БАТЛАМЖ… 2024/09/26
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛ ЭХ… 2024/09/25
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ 2024/09/25
"SCHOOL POLICE" НАРЫГ СКҮҮТЕР, СУРРОНТОЙ ХҮМҮҮСТ ШААРДЛАГА ТАВИХЫГ ЗӨВ… 2024/09/25
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН 7 ЗӨВЛӨХ 2024/09/25
ЗАМ-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025 ОНД ДУУСНА 2024/09/25
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ТҮШИГЛЭН ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН 13 ГА … 2024/09/24
ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ХОРООГ ЕРӨНХИЙ САЙД АХАЛНА 2024/09/24
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/09/24
ТАРВАГАНЫ ТУЛМЫГ ОЛОН ТООГООР ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ 2024/09/24
ГАЗАР ОРНЫ НЭР ХУУЛЬ БУСААР ӨӨРЧИЛСӨН ХҮМҮҮСИЙГ ТОРГОХ ЯЛААР ШИЙТГЭЖЭЭ 2024/09/24
ОНОН ГОЛД ЖИВСЭН ХОЁР ИРГЭНИЙ НЭГИЙНХ НЬ ЦОГЦОС ОЛДОЖ, НӨГӨӨГ НЬ ХАЙЖ … 2024/09/24