Монгол Улсын 2023 оны төсөвт тодотгол хийх хуулийн төслийг Засгийн газраас өчигдөр УИХ-д өргөн барьсан. Тэгвэл уг асуудлыг өнөөдөр хэлэлцэж, Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Энэ үеэр түүний хэлсэн ОНЦЛОХ ЭШЛЭЛийг хүргэж байна.
- Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсөв давж биелсэн нь энэ хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг.
Улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж Өршөөлийн хууль баталсан гашуун түүхийг мартаж бас давтаж болохгүй
- Усны мандал дээр харагдах мөсөн уулын оройг харж цаг алдахын оронд усны гүнд орших системийг углуургаар нь өөрчлөхөд төвлөрч, суурь реформуудыг зоригтой шийдвэрлэх нийгмийн шаардлага байна.
- Засгийн газраас зарласан 5Ш ажиллагааны хүрээнд эдийн засагт таатай үр дүнгүүд гарч эхэлж байна.
- Монгол Улс нүүрлэн ирсэн гадаад өрийн дампуурлаас одоо л гарч байна.
- Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.долларын өрийг бүрэн төлж, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн өргөн төлөлт 1 их наяд давж Самурай бондын эргэн төлөлтийг хийх боломжтой болсон.
- 2020 онд -4,6 хувиар агшсан эдийн засаг 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7,9 хувийн өсөлттэй гарлаа.
- Экспортын орлого анх удаа хоёр оронтой тоонд хүрч, 12.5 тэрбум ам.долларт хүрлээ.
- Хэдийгээр эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч эхэлж байгаа боловч дэлхийн зах зээл дээрх нүүрс, зэсийн болон бусад эрсдэл байгааг мартаж болохгүй.