Засгийн газраас өчигдөр /2023.06.08/ Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийг өргөн барьсан билээ. Тэгвэл өнөөдрийн /2023.06.09/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, 12:00 цагт үг хэлнэ.
Засгийн газраас ирэх долдугаар сарын 1-нээс зарим цалин, тэтгэврийг нэмэх болон хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох шийдвэрийг гаргасан. Энэ хүрээн Сангийн сайд Б.Жавхлан төсвийн тодотголыг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлээд байгаа юм.