УИХ-ын өнөөдрийн /2023.06.09/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "Тавдугаар сарын 31-ний шөнө найман хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Гэтэл энэ түлшнээс болж иргэд амь насаа алдаж байхад УИХ-ын гишүүд ганц үг ган хийхгүй байна вэ, энэ талаар ярихгүй байгаа юм. Бүхэл бүтэн ийм олон хүн нас барчихаад байхад мэдээллийг нуун дарагдуулж байна. УИХ энэ асуудлыг яаралтай хэлэлцээч ээ, түлшний асуудлыг. Үнийн өсөлтийн талаар УИХ яаралтай хэлэлцээч ээ. Өнөөдөр үнийн өсөлт чинь галзуурч байна шүү. Тэтгэвэр нэмэх сургаар бүх юмны үнэ нэмэгдэнэ. Үнэ тогтворжуулах тогтоолыг баталсан, тэр чинь үр дүнгээ өгсөн үү. УИХ эдгээр асуудлыг яаралтай хэлэлцээч ээ. Байцаа, талхаа таллаж авч байна" гэлээ.