Г.Занданшатар: Нам “наймааны” хэрэгсэл болж болохгүй

Н.ЦАЦРАЛ
2023/06/08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2023.06.08/ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, “Үндсэн хуулийн өөрчлөлт нь Улс төрийн намын тухай болон УИХ-ын сонгуулийн тухай хуулиар бодит ажил хэрэг болно. Цогц өөрчлөлт хийж байж амьдралд хэрэгжинэ. Ирэх сонгуулиас эхлээд үндсэн хуулийн өөрчлөлт бодит үр дүнгээ өгч эхлэх ёстой. Аливаа шинэчлэлт өөрчлөлт, боломж, эрсдэл аль алиныг нь дагуулдаг. Сорилт бэрхшээл ч бий болно”. Ийм учраас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага шалгуурыг өндөрсгөх талаар олон нийт болон ахмад улстөрчдөөс ирж байгаа санал, зөвлөмжийг анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо. Мөн улстөрийн намууд зарагдаад эхэллээ гэдэг шүүмжлэл гарч байгааг дурдаж Улстөрийн нам “наймаа”-ны хэрэгсэл болж болохгүй. Тиймээс Сонгуулийн тухай хуульд энэ асуудлыг тусгаж, ийм зөрчил гарахгүй байх эрх зүйн орчныг нь бүрдүүлэх шаардлагатайг Ажлын хэсгийн гишүүдэд анхааруулав.

Түүнчлэн Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. Улс төрийн тогтолцооны шинэчлэлийн ардчиллын суурь институт нь  улс төрийн нам. Улс төрийн намгүй ардчилал, үндсэн хуулийн институт гэж дэлхийд байхгүй. Ийм учраас улс төрийн намын шинэчлэл, дотоод ардчилал, санхүүжилт ил тод байх  зэрэг зарчмуудыг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгагдсан. Энэ дагуу Үндсэн хуульд оруулах өөрчлөлт батлагдсан. Тиймээс одоо сонгуулийн тухай болон улстөрийн намын тухай хуулиа Үндсэн хуулийн өөрчлөлттэй нийцүүлснээр цогц өөрчлөлт болох ёстой учраас хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгт чамбай хандах шаардлагатай гэж УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СОНГУУЛЬ ӨГӨӨД ОСОЛДСОН ОЮУТНУУДЫН ХЭРЭГТ ТОНХИЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.Н… 2024/10/15
НИЙТИЙН ТЭЭВРИЙН Ч:4 "5 ШАР 3-4-Р ХОРООЛОЛ-САНСАРЫН ТОЙРОГ" ЧИГЛЭЛИЙГ … 2024/10/15
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛД АЖИЛЛАЖ БАЙНА 2024/10/15
СЭЖИГТНЭЭР БАРИВЧЛАГДСАН, ЦАГДАН ХОРИГДСОН ХҮНИЙ ТОО БУУРСАН ГЭВ 2024/10/15
ТӨМӨР ЗАМЧНЫ ХУУРАМЧ ҮНЭМЛЭХЭЭР 2020 ОНООС ХОЙШ АЖИЛЛАСАН Т-ИЙН ХЭРГИЙ… 2024/10/15
БУСАДТАЙ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ УЛААНБУУДАЙ ХИЛИЙН БООМТООР ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ 2024/10/15
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН МЕГА ТӨС… 8 цагийн өмнө
"УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2024" 2024/09/27
НИТХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛЬД 6 ТОЙРГООС НЭР ДЭВШИГЧ Б.ХУЯГБААТАР БАТЛАМЖ… 2024/09/26
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛ ЭХ… 2024/09/25
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ 2024/09/25
"SCHOOL POLICE" НАРЫГ СКҮҮТЕР, СУРРОНТОЙ ХҮМҮҮСТ ШААРДЛАГА ТАВИХЫГ ЗӨВ… 2024/09/25
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН 7 ЗӨВЛӨХ 2024/09/25
ЗАМ-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025 ОНД ДУУСНА 2024/09/25
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ТҮШИГЛЭН ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН 13 ГА … 2024/09/24
ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ХОРООГ ЕРӨНХИЙ САЙД АХАЛНА 2024/09/24
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/09/24
ТАРВАГАНЫ ТУЛМЫГ ОЛОН ТООГООР ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ 2024/09/24
ГАЗАР ОРНЫ НЭР ХУУЛЬ БУСААР ӨӨРЧИЛСӨН ХҮМҮҮСИЙГ ТОРГОХ ЯЛААР ШИЙТГЭЖЭЭ 2024/09/24
ОНОН ГОЛД ЖИВСЭН ХОЁР ИРГЭНИЙ НЭГИЙНХ НЬ ЦОГЦОС ОЛДОЖ, НӨГӨӨГ НЬ ХАЙЖ … 2024/09/24