Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянаж байна.
Хавтаст хэргийн материалаас үзэхэд яллагдагч С.Батдөлд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр дуусахаар байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ зүйлийн 1.5-д заасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна” гэж хуульчилсан.
С.Батдөлд яллах дүгнэлт үйлдсэн, гэмт хэргүүдийн шинжийг харгалзан тус шүүхийн шүүгч захирамж гаргаж яллагдагчийг шүүх хурлын тов тогтоох хүртэл цагдан хорих хугацааг сунгаж шийдвэрлэв.